Сургалт зохион байгуулах үндэслэл:
Сургалтын чиглэл:
“Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудитор” (цахилгаан, дулаан) бэлтгэх
Сургалт болох хугацаа
Сургалтын төлбөр:
2 000 000 (хоёр сая) төгрөг ШУТИС-ЭХИС-ийн 8115007022 дансанд сургалтын нэр болон суух хүн өөрийн нэрээ бичиж шилжүүлнэ.
Суралцагчдад тавигдах шаардлага:
Танхимын сургалтад 20-с ихгүй хүн хамруулах бөгөөд шалгаруулалтад гадаад хэлний мэдлэг, эрчим хүчний эцсийн хэрэглэгч дээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт оролцож байсан эсэх, эрчим хүчний хэмнэлт үр ашгийн чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны ажил хийж байсан эсэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.
Сургалтад бүртгүүлэх:
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд шаардлагатай материалыг бүрдүүлж, ШУТИС-ЭХИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан Ц.Дулмаа (89002095, ts_dulmaa@must.edu.mn)-д 2025 оны 11-р сарын 05-ны өдрийг хүртэл ЦАХИМААР буюу Имэйлээр бүртгүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1) Сургалтад бүртгүүлэх өргөдөл (өргөдлийн маягтыг татаж авах)
2) Иргэний үнэмлэхийн хуулбар
3) Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (8 ба түүнээс дээш жил ажилласныг нотлох)
4) Цээж зураг 2 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, нэгийг өргөдөлд наах)
5) Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол)
6) Дээд боловсролын дипломын хуулбар
7) Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх гэрчилгээний хуулбар
8) ЭХ-ний хэмнэлт, үр ашигтай холбоотой хийсэн ажил, бүтээлийн жагсаалт
Эрчим хүчний аудиторын эрх олгох:
Холбогдох журмын дагуу 2 шатны шалгалтаа амжилттай өгсөн суралцагчдад аудиторын эрх, гэрчилгээ олгоно.
Холбогдох хууль, журмууд:
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль: http://ecc.erc.gov.mn/mn/m/28
Засгийн газрын холбогдох журмууд: http://ecc.erc.gov.mn/mn/m/94
Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр: