Сургалт

Хамтын ажиллагаа

2021 оны 05 сарын 19

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор бусад байгууллагуудтай хамтарсан мэдээллийн, сургалтын арга хэмжээнүүдийг Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс зохион байгуулж байна.

  • 2018.06.10-14 Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Мон-Энержи Консалт ХХК-тай хамтран зохион байгуулсан эрчим хүчний инженер, мэргэжилтнүүдэд зориулсан “Үйлдвэрлэлийн эрчим хүчний хэмнэлт” сэдэвт олон улсын сургалтыг хамтран зохион байгуулав.
  • 2018.11.14-16 Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг 3+” төслийн “С4- Эрчим хүчний аудитын тоног төхөөрөмжөөр хангах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах нь” хэсгийн хүрээнд эрчим хүчний аудитад ашиглах хэмжих багаж, хэрэгслийг танилцуулах сургалтыг төслийн дотоодын богино хугацааны зөвлөх “Номадик Нью Энержи ХХК”-тай хамтран зохион байгуулсан. Тус сургалтад 47 эрчим хүчний аудитор, сургагч багш нар болон Хорооны мэргэжилтнүүдийг хамруулж чадавхжуулсан ба хэмжилт, туршилтын сургалтыг 2 үүрэг хүлээсэн хэрэглэгч дээр хийх ажлыг зохион байгуулсан.
  • 2018.11.19-21 Эрчим хүчний аудитор, хэмнэлтийн менежерийг чадавхжуулах 3 өдрийн "Эрчим хүчний аудитын протокол болон тайлан" сэдэвт сургалтыг 2018 оын 11 сарын 19-21-ний өдрүүдэд олон улсын эксперт Пол Стивенсоны удирдлага дор “Интегрэйшн И-И” компанитай хамтран зохион байгуулав.
  • 2018.11.30 Магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагууд болон эрх бүхий аудиторуудтай хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, GGGI-тай хамтран зохион байгуулав;
  • Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк/ EBRD нь Мон-Энержи Консалт ХХК-тай  хамтран  эрчим хүчний инженер, мэргэжилтнүүдэд зориулан "Үйлдвэрлэлийн эрчим хүчний хэмнэлт” сэдэвт олон улсын, ахисан түвшний сургалтыг зохион байгуулсан ба Эрчим хүчний зохицуулах хороо дэмжиж ажиллав. Сургалтын зорилго нь эрчим хүчний хэмнэлт, аудитын талаар мэдлэгтэй инженер, техникийн ажилтнуудын болон эрчим хүчний зөвлөхүүдийн практик мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, мөн эрчим хүчний төслүүдийн чанар стандартыг сайжруулахад чиглэсэн юм. Сургалтыг Их Британийн LDK Consultants Engineers & Planners S.A. компанийн сургагч багш нар онол, практик, бодит жишээнд тулгуурлан удирдан явуулсан. 2018 оны 6 дугаар сарын 26-29-ний хооронд үргэлжилсэн тус сургалтад эрх бүхий эрчим хүчний аудиторууд болон хэмнэлтийн менежерүүд оролцов. 
  • Аймаг, нийслэлд Эрчим хүчний зохицуулах хорооны ажил, үүргийг хэрэгжүүлж ажилладаг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдэд зориулсан "Эрчим хүчний хэмнэлт ба зохицуулалт" сэдэвт мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулав. 
  • Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага/GGGI, олон улсын зөвлөх үйлчилгээний PwC компанитай хамтран хэрэгжүүлсэн эрчим хүчний аудитын жишиг төслийн хүрээнд аудиторын мэдлэг дээшлүүлэх сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 20,23-ны өдөр зохион байгуулсан. Тус сургалтад нийт 41 эрх бүхий эрчим хүчний аудитор хамрагдав.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хуулийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, ХасБанктай хамтран Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан дараах арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

  • "Эрчим хүчний хэмнэлт-Бид дэмжинэ" сэдвийн дор Ногоон санхүүжилтийн 2.чуулган 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, 400 гаруй оролцогч http://erc.gov.mn/index.php?newsid=809 
  • Аж үйлдвэрийн салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 20 байгууллагын 28 оролцогч; 
  • Үйлчилгээний салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 19 байгууллагын 32 оролцогч;
  • Төсөвт байгууллагууд Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдөр, 14 байгууллагын 25 оролцогч;
  • Уул уурхайн салбарын Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд зориулсан сургалт, семинар 2018 оны 12 дугаар сарын 06-ний өдөр, 15 байгууллагын 25 оролцогч;

Тус арга хэмжээ нь тухайлсан салбарын байгууллагад эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг сайжруулах боломжууд, эрчим хүчний удирдлагын тогтолцоо, хөнгөлөлттэй зээл, эрчим хүч хэмнэлтийн төслийн үр өгөөжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна байгууллагын сайн туршлагаас суралцах, хоорондоо харилцаа холбоо тогтоох ач холбогдолтой.