Сургалт

Эрчим хүчний аудитор болон эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр

2018 оны 09 сарын 06

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.8 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Интегрейшн И-И компани, МУШУТИС-ийн Эрчим хүчний сургууль болон Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран боловсруулсан энэхүү сургалтын хөтөлбөр дээр суурилан онол, дадлага хосолсон сургалтын суурь болж байгаагаараа онцлогтой. 2016 оны 10 дугаар сард тус хөтөлбөрийн дагуу хичээл заах 54 сургагч багшийг дараах 3 чиглэлээр бэлтгэн, гэрчилгээ олгосон. Үүнд:

1. Үйлдвэрлэл болон үйлчилгээний эрчим хүч хэмнэлт

2. Олон нийтийн барилгын эрчим хүч хэмнэлт

3. Эрчим хүч хэмнэлтийн санхүү, эдийн засгийн шинжилгээ, тооцоолол

Нийт 24 сургалтын модулиас бүрдэх сургалтын хөтөлбөрийг цаашид сайжруулах, баяжуулах тал дээр эрх бүхий сургагч багш, сургалтын байгууллагатай хамтран ажиллах болно.

Сургалтын агуулга ба модулиуд:

СМ01. Эрчим хүчний тухай суурь ойлголтууд

СМ02. Эрчим хүчний системийн хууль эрхзүй, норм стандартууд

СМ03. Эрчим хүчний удирдлага, ISO 50001

СМ04. Эрчим хүч хэмнэлтийн санхүү, эдийн засгийн шинжилгээ, тооцоолол

СМ05. Эрчим хүч хэмнэлтийн төслийн гэрээ хэлцэл

СМ06. Энергийн өгөгдлийн хяналт, хэмжилтийн арга хэрэгслүүд

СМ07. Эрчим хүчний аудитын процесс

СМ08. Дулаан хангамжийн процесс

СМ09. Хөргөлт, кондиционерийн систем

СМ10. Шахсан агаар

СМ11. Цахилгаан мотор ба үндсэн хөдөлгүүрүүд

СМ12. Насос, сэнс, үлээх төхөөрөмжүүд

СМ13. Эрчим хүчний үнэлгээ хийх онлайн болон хэрэглээний программууд

СМ14. Барилгын бүтээц болон төрлүүд

СМ15. Барилгын эрчим хүчний хэрэгцээ ба хэрэглээ

СМ16. Барилгын эрчим хүчний тооцоо

СМ17. Барилгын үнэлгээ ба энергийн баланс

СМ18. Барилгын хаших хийцийг сайжруулах арга

СМ19. Техник тоног төхөөрөмжийн хэмжилт, сайжруулалт

СМ20.Эрчим хүч хэмнэлтийн төсөл, хөтөлбөр боловсруулах

СМ21.Барилгын эрчим хүчний үнэлгээ хийх аргачлал болон программ хангамж

СМ22.Төсөл боловсруулах болон хэрэгжүүлэх үеийн эрчим хүчний  аудиторын дэмжлэг

СМ23. Барилгын эрчим хүчний хэмнэлтийн жишээ, туршлага

СМ24. Шинэ барилгын эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөлт

Сургалтын чиглэл, товч мэдээлэл

Сургалтын төлбөрийн хэмжээг сургалтын байгууллагаас тогтоодог бөгөөд төлбөрт сургагч багшийн цалин, сургалтын анги танхим, гарын авлага, тараах материал, эрх олгох шалгалт болон төгсөлтийн гэрчилгээний зардлууд багтдаг.

Сургалтын төгсгөлд Эрчим хүчний зохицуулах хорооноос томилсон шалгалтын комисс эрчим хүч хэмнэлтийн менежер эсхүл эрчим хүчний аудиторын эрх олгох шалгалтыг зохих журмын хүрээнд авч дүнг нэгтгэн гаргаж, шалгалтад тэнцсэн төгсөгчдөд Эрчим хүчний зохицуулах хорооноос гэрчилгээ олгодог. Монгол улсын хэмжээнд ажиллаж буй эрх бүхий эрчим хүчний аудиторууд: http://erc.gov.mn/j11, эрчим хүч хэмнэлтийн менежерүүд: http://erc.gov.mn/l3.

Дээр дурдсан эрчим хүчний хэмнэлттэй холбоотой хууль, журам болон талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу: http://erc.gov.mn/index.php?do=cat&category=hemnelt