Эрчим хүчний зохицуулах хорооноос томилсон бие даасан, хараат бус Шалгалтын комисс нь эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох шалгалтыг авдаг бөгөөд холбогдох журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.
Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан
Зургаа. Аудитор, менежерийн эрх олгох шалгалтын үйл ажиллагаа
6.1. Аудитор, менежерийн эрх олгох шалгалтыг шалгалтын комисс авна.
6.2. Шалгалт 2 үе шаттай явагдана:
6.2.1. нэгдүгээр шат: Сургалтын хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэргэжлийн мэдлэг шалгах тест;
6.2.2. хоёрдугаар шат: Дадлагын ажлын тайлан болон сургалтын хөтөлбөрийн хүрээнд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хийсэн бичил төсөл.
6.3. Суралцагч мэргэжлийн шалгалт буюу нэгдүгээр шатны шалгалтад нийт онооны 80 болон түүнээс дээш хувийг авбал тэнцсэнд тооцож, хоёрдугаар шатны шалгалтад орох эрхтэй болно.
6.4. Дадлагын ажлын тайланд 70 болон түүнээс дээш оноо авбал шалгалтад тэнцсэнд тооцно.
6.5. Аудитор, менежерийн эрх олгох шалгалтын дүнг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
6.6. Шалгалтад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орж чадаагүй тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхтэй.
6.7. Шалгалтад тэнцээгүй тохиолдолд дахин 1 удаа шалгалт өгч болно.
6.8. Бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шалгалтын үнэлгээтэй холбоотой асуудлаар Шалгалтын комисс тодруулга өгч болно.