Төсөл
ЭРЧИМ ХҮЧЭЭР АЖИЛЛАДАГ МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЦАХИЛГААН БАРААНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ, ШОШГОЖУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэ журмын зорилго нь эрчим хүчний үр ашигтай, дэвшилтэт машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан барааны хэрэглээг нэмэгдүүлэх, хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах, зөв сонголт хийхэд туслах, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүний зах зээл дэх өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.
1.2 Эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараа /цаашид “Бараа бүтээгдэхүүн” гэх/-нд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. ... ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ /дарна уу/
ХЭРЭГЛЭГЧ ТА ЖУРМЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛАА АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ bilguun.u@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 319317
ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А