Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг сургалт явуулах гэрээт байгууллага болох ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2023 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 03-ны хооронд ТАНХИМААР зохион байгуулна.
Хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгч (http://ecc.erc.gov.mn/mn/m/uureg-huleesen-hereglegchid) аж ахуйн, нэгж байгууллагын ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧ болон ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ангиллын байгууллагуудын төлөөлөл болон бусад сонирхсон хүмүүсийг энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.
Эрчим хүч хэмнэлтийн менежерээр суралцагч нь Засгийн газрын дээр дурдсан журмын дагуу эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй үүрэг хүлээсэн хэрэглэгчийн ажилтан болон бусад сонирхсон хүмүүс 2023 оны 10-р сарын 25-ны өдрийн дотор “Сургалтад бүртгүүлэх өргөдөл”-ийг бүрэн бөглөж Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтан Ц.Дулмаа (89002095, ts_dulmaa@must.edu.mn)-д Имэйлээр ирүүлнэ үү. Бүрдүүлэх материалыг хэвлэмэл байдлаар сургалтын эхний өдөр авч ирэхийг анхаарна уу.
Бүрдүүлэх материал:
http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=EM%20mayagt
Нэг сургалтад 30-аас ихгүй хүн хамрагдах тул та даруй бүртгүүлнэ үү. Эрчим хүчний сургуульд сургалтын төлбөрөө (700.000 төгрөг) бүрэн төлснөөр таны суралцах эрх баталгаажна. Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг ШУТИС-ЭХС Ц.Дулмаагаас авна уу.
Танхимын сургалт ажлын 5 хоног (9:20-17:50 цагийн хооронд) явагдах ба сургалтын дараах 7 хоногт суралцагч өөрийн байгууллага дээр өгсөн чиглэлийн дагуу дадлага хийнэ. Сургалтын төгсгөлд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн эрх олгох 2 үе шаттай шалгалтыг өгөх бөгөөд шалгалтад тэнцсэн тохиолдолд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос олгох болно.
Сургалтын агуулга, хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/c/137
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам: http://ecc.erc.gov.mn/mn/m/28
Жич. Та энэхүү сургалтын зарыг удирдлагадаа танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулаарай. Сургалтын нарийвчилсан төлөвлөгөөг бүртгэл баталгаажсан хүмүүст Имэйлээр илгээнэ. Үүрэг хүлээсэн байгууллагаас суралцах шаардлагатай боловч журамд заасан суралцагчид тавих шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хорооны Аудитор, менежерийн сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Наранцэцэг (99126465, narantsetseg.d@erc.gov.mn)-т хандана уу.