Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЗАР (ШУТИС БАС 2022-11)

2022 оны 11 сарын 17

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг сургалт явуулах гэрээт байгууллага болох ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль 2022 оны 11-р сарын 28- 12-р сарын 2-ны хооронд ТАНХИМААР зохион байгуулна.

Хуулийн дагуу үүрэг хүлээсэн (http://ecc.erc.gov.mn/mn/m/uureg-huleesen-hereglegchid) барилга, байгууламж өмчлөгч эзэмшигч ангиллын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл болон бусад сонирхсон, суралцагчид тавих шаардлагыг хангасан инженерүүдийг энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.

Эрчим хүч хэмнэлтийн менежерээр суралцагч нь Засгийн газрын холбогдох журмын дагуу эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй үүрэг хүлээсэн хэрэглэгчийн ажилтан болон бусад сонирхсон хүмүүс 2022 оны 11-р сарын 24-ны өдрийн дотор “Сургалтад бүртгүүлэх өргөдөл”-ийг бүрэн бөглөж ШУТИС-Барилга, архитектурын сургуулийн ажилтан, багш Др.Б.Билгүүн (95048668, bbilguun@must.edu.mn)-д Имэйлээр ирүүлнэ үү. Бүрдүүлэх материалыг хэвлэмэл байдлаар сургалтын эхний өдөр авч ирэхийг анхаарна уу.

Бүрдүүлэх материал:

  1. Сургалтад бүртгүүлэх өргөдөл (дараах маягтыг бөглөж гарын үсэг зурсан байх http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=EM%20mayagt
  2. Цээж зураг 1 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, өргөдөлд наах);
  3. Эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдсон тушаалын хуулбар (үүрэг хүлээсэн хэрэглэгч байгууллагад ажилладаг бол);
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Нийгмийн даатгал 3 ба түүнээс дээш жил төлсөн баримт (eMongolia-с 2019-2022 оны лавлагаа);
  6. Дээд боловсролын дипломын хуулбар;
  7. Ажил байдлын тодорхойлолт (ямар туршлагатай, ямар ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар тодорхойлолт хүний нөөцөөс авах);
  8. Мэргэжил дээшлүүлсэн сургалтын сертификатууд;
  9. Төлбөр төлсөн баримт.

Нэг сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдах тул Та даруй бүртгүүлж, сургалтын төлбөрөө (500.000 төгрөг) бүрэн төлснөөр Таны суралцах эрх баталгаажна. Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг ШУТИС-ийнБарилга, архитектурын сургуулийн ажилтан, багш Др. Б.Билгүүнээс авна уу.

Танхимын сургалт ажлын 5 хоног (9:20-17:50 цагийн хооронд) явагдах ба сургалтын дараах 7 хоногт суралцагч өөрийн байгууллага дээр өгсөн чиглэлийн дагуу дадлага хийнэ. Сургалтын төгсгөлд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн эрх олгох 2 үе шаттай шалгалтыг өгөх бөгөөд шалгалтад тэнцсэн тохиолдолд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос олгох болно.

Хэрэгцээт мэдээллүүдийн холбоос:

Сургалтын агуулга, хөтөлбөр:http://ecc.erc.gov.mn/mn/c/137

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам: http://ecc.erc.gov.mn/mn/m/28