Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР бэлтгэх сургалтыг сургалт явуулах гэрээт байгууллага болох ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль 2022 оны 05-р сарын 09-20-ны хооронд ТАНХИМААР зохион байгуулна. Тус сургалт аж үйлдвэрийн салбарын аж аухйн нэгж, байгууллагад чиглэсэн болно.
Эрчим хүч хэмнэлтийн менежерээр суралцагч нь Засгийн газрын дээр дурдсан журмын дагуу эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
Дээрх шаардлагыг хангасан, сургалтад бүртгүүлэх хүсэлтэй үүрэг хүлээсэн хэрэглэгчийн ажилтан болон бусад сонирхсон хүмүүс 2022 оны 05-р сарын 05-ны өдрийн дотор “Сургалтад бүртгүүлэх өргөдөл”-ийг бүрэн бөглөж, гарын үсгээрээ баталгаажуулан ШУТИС-ЭХС-ийн Эрдэм шинжилгээ, инновац хариуцсан ажилтан Г.Алтансувд (99131650, suvdaa@must.edu.mn)-д Имэйлээр ирүүлнэ үү. Бүрдүүлэх материалыг хэвлэмэл байдлаар сургалтын эхний өдөр авч ирэхийг анхаарна уу.
Бүрдүүлэх материал:
1. Сургалтад бүртгүүлэх өргөдөл (маягтын дагуу бөглөж гарын үсэг зурсан байх);
http://ecc.erc.gov.mn/mn/templates?id=EM%20mayagt
2. Эрчим хүч хэмнэлтийн менежерээр томилогдсон тушаалын хуулбар;
3. Цээж зураг 1 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, өргөдөлд наах);
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Нийгмийн даатгал 3 ба түүнээс дээш жил төлсөн баримт (eMongolia-с 2019-2022 оны лавлагаа);
6. Дээд боловсролын дипломын хуулбар;
7. Ажил байдлын тодорхойлолт (ямар туршлагатай, ямар ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар тодорхойлолт хүний нөөцөөс авах);
8. Мэргэжил дээшлүүлсэн сургалтын сертификатууд;
9. Төлбөр төлсөн баримт.
Нэг сургалтад 25-аас ихгүй хүн хамрагдах тул Та даруй бүртгүүлж, Эрчим хүчний сургуульд сургалтын төлбөрөө (500.000 төгрөг) бүрэн төлснөөр Таны суралцах эрх баталгаажна. Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг ШУТИС-ЭХС Г.Алтансувдаас авна уу.
Танхимын сургалт ажлын 5 хоног (9:20-17:50 цагийн хооронд) явагдах ба сургалтын дараах 7 хоногт суралцагч өөрийн байгууллага дээр өгсөн чиглэлийн дагуу дадлага хийнэ. Сургалтын төгсгөлд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн эрх олгох 2 үе шаттай шалгалтыг өгөх бөгөөд шалгалтад тэнцсэн тохиолдолд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээг Эрчим хүчний зохицуулах хорооноос олгох болно.
Хэрэгцээт мэдээллүүдийн холбоос:
Сургалтын агуулга, хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/c/137
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, журам: http://ecc.erc.gov.mn/mn/m/28
Жич. Та энэхүү сургалтын зарыг удирдлагадаа танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулаарай. Сургалтын нарийвчилсан төлөвлөгөөг бүртгэл баталгаажсан хүмүүст Имэйлээр илгээнэ. Үүрэг хүлээсэн байгууллагаас суралцах шаардлагатай боловч журамд заасан суралцагчид тавих шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрчим хүчний зохицуулах хорооны Аудитор, менежерийн сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Болортуяа (88095303, bolortuya.e@erc.gov.mn)-д хандана уу.