Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА 2022-01

2022 оны 01 сарын 18

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд “ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР” бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР” бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль тус тус зохион байгуулна.

Сургалтын зохион байгуулалт:

Сургалт Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 10-р сард шинэчлэн баталсан “Эрчим хүчний аудитор бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 2022 оны Нэгдүгээр улиралд ТАНХИМААР явагдана. Ковид-19 цар тахлын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан сургалтын товыг гаргах ба сургалтад хамрагдахыг сонирхсон, доорх шаардлагыг хангасан хүмүүс Эрчим хүч хэмнэлтийн газарт хангаж бүртгүүлнэ үү.

Суралцагчид тавих шаардлага:

Засгийн газрын холбогдох журмын дагуу энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан байх шаардлагатай. Дээрх шалгуураас гадна суралцагчийг гадаад хэлний мэдлэг, эрчим хүчний эцсийн хэрэглэгч дээр хэрэгжсэн эрчим хүчний хэмнэлт үр ашгийн төсөл хөтөлбөрт оролцож байсан эсэх, эрчим хүчний хэмнэлт үр ашгийн чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны ажил хийж байсан эсэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан сонгоно.

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж, суралцах чиглэлийн дагуу хариуцсан ажилтнуудад 2022 оны 2-р сарын 10-ний өдрийг дуустал 1 PDF файл болгон Имэйлээр ирүүлж, бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1)    Сургалтад бүртгүүлэх өргөдөл (өргөдлийн маягтыг татаж авах)

2)    Иргэний үнэмлэхийн хуулбар;

3)    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (8 ба түүнээс дээш жил ажилласныг нотлох-eMongolia-с авах);

4)    Цээж зураг 1 хувь (3,5см х 4,5см хэмжээтэй, өргөдөлд наах/ байршуулах);

5)    Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байгаа бол);

6)    Дээд боловсролын дипломын хуулбар;

7)    Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх гэрчилгээний хуулбар;

8)    Эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай холбоотой хийсэн ажил, бүтээлийн жагсаалт.

Бүртгэл хүлээх авах ажилтан:

  • Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүч хэмнэлтийн газар, Мэргэжилтэн Э.Болортуяа, e-mail: bolortuya.e@erc.gov.mn 

Сургалттай холбоотой бусад мэдээллийг дараах линкнээс дэлгэрүүлж үзнэ үү:

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль: http://ecc.erc.gov.mn/mn/m/28

Засгийн газрын холбогдох журмууд: http://ecc.erc.gov.mn/mn/m/94

Сургалтын хөтөлбөр: http://ecc.erc.gov.mn/mn/c/137