Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах ажлын хүрээнд 11 дэх удаагийн “Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт”-ыг Эрчим хүчний зохицуулах хороо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулиас хамтран зохион байгуулж байна. Энэхүү 11 дэх удаагийн сургалт нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 10 дугаар сард шинэчлэн баталсан хөтөлбөрийн дагуу явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нийт 23 хүн /22 нь үүрэг хүлээсэн хэрэглэгчийн инженерүүд/ эрчим хүч хэмнэлтийн менежер болохоор сургалтад хамрагдаж байна.
Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт нь танхимын сургалт, дадлага ажил, шалгалт гэсэн үндсэн 3 хэсэгтэй бөгөөд Засгийн газрын 2016 оны 295-р тогтоолоор баталсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын дагуу зохион байгуулагддаг. Сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай.
Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын шинэ хөтөлбөрийг та бүхэн
http://ecc.erc.gov.mn/mn/m/attender-auditor линкээр татаж үзэх боломжтой.
Мөн Засгийн газрын холбогдох журмуудыг доорх линкээс үзнэ үү. http://ecc.erc.gov.mn/mn/c/138