Хууль, эрх зүй

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 295 дугаар тогтоол

2020 оны 04 сарын 23

Cinque Terre

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 295

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Эрчим хүчний аудит хийх журам”-ыг 1 дүгээр, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”-ыг 2 дугаар, “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ыг 3 дугаар, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 1, 2, 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон)

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмуудыг мөрдүүлж ажиллах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод тус тус үүрэг болгосугай. 

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Ч.САЙХАНБИЛЭГ 

Эрчим хүчний сайд                                                      Д.ЗОРИГТ

Тогтоол татах

Засгийн газрын 2016 оны 295 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт

Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах,

гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам

Тогтоолын хавсралт татах

Засгийн газрын 2016 оны 295 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт

Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах,

гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам

Татах