Эрчим хүчний сайдын А/51 дүгээр тушаалын дагуу Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй Нийгмийн нөлөөллийн аяны хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын 100 гаруй сургалтын менежерүүдэд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Эрчим хүчний зүй зохистой хэрэглээг бага ангийн сурагчдад хүргэх нь” сэдэвт сургалт семинарыг Нийслэлийн боловсролын газартай хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тус сургалтаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, эрчим хүчний хэмнэлт үр ашгийн талаар, “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээлийн агуулгыг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж, бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр дамжуулан эрчим хүчний хэмнэлт, хэрэглээ агуулгыг хэрэгжүүлэх сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч “Зөв хэрэглэж зөндөө хэмнэе-2025” уралдааны зохион байгуулалтын талаар танилцуулга хийлээ. Мөн сургалтын хүрээнд “Эвридэй Ферм” ХХК-ийн Моннаран 10МВт-ын нарны цахилгаан станцтай танилцаж сэргээгдэх эрчим хүчний ажиллах зарчимтай танилцаж мэдлэг, мэдээлэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ГАЗАР