Мэдээ, мэдээлэл

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨГӨГДӨЛ МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ” ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2023 оны 06 сарын 05

Эрчим хүчний тоолуурын болон хэмжих хэрэгслийн өгөгдөл, big data буюу их тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлэх зорилготой эрчим хүчний аудиторууд болон эрчим хүч хэмнэлтийн менежерүүдэд зориулсан чадавхжуулах сургалтыг Эрчим хүчний аудиторууд холбоо болон Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбоотой хамтран зохион байгуулах гэж байна.

Хамрах хүрээ: Эрчим хүчний аудиторууд, эрчим хүч хэмнэлтийн менежерүүд болон ЭХЗХ-ны сонирхсон мэргэжилтнүүд

Хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 14, 15-ний өдөр Лхагва, Пүрэв гарагт, 08:30-13:00 цагийн хооронд
Хаана: Зөвхөн танхимаар- ЭХЗХорооны сургалтын танхимд (2 давхар)
Сургагч багш: Microsoft Ecxel программын сургагч багш Б.Оюунцэцэг, фэйсбүүк хуудас https://www.facebook.com/BagshOyuna 

Сургалтын хөтөлбөр:

Зохион байгуулагч: Эрчим хүчний аудиторуудын холбоо ТББ
Дэмжигч байгууллага: Эрчим хүчний зохицуулах хороо
Бүртгүүлэх линк: https://forms.gle/suahVfuz7onc8Cq97  
Сургалтын төлбөр: нийт 8 цагийн сургалт, 100,000 төгрөгийг Эрчим хүчний аудиторуудын холбоо НҮТББ-ын Хаан банкин дах 5070915351 дансанд нэр, утасны дугаараа бичиж шилжүүлэх.
Тараах материал: Сургалтын хэвлэмэл материал, сургалтад ашиглах их тоон мэдээлэл
Бэлтгэх зүйл: Суралцагч зөөврийн компьютер авч ирэх, MS Excel программ суулгасан байх. Сургалтад бүртгүүлсэн эхний 30 хүн оролцох боломжтой ба дээрх линкээр бүртгүүлж, төлбөрөө төлснөөр Таны бүртгэл баталгаажих тул даруй бүртгүүлнэ үү!

Жич: Сургалтад хамрагдах хүний тоо 25 хүрсэн тохиолдолд сургалт явагдах ба хүний тоо хүрэхгүй тохиолдолд сургалт цуцлагдахыг анхаарна уу! Сургалт явагдах эсэхийг 2023.06.09-ний Баасан гарагт бүртгүүлсэн хүмүүст мэдэгдэх болно. Өөрийн байгууллагын тоолуурын их тоон өгөгдөл мэдээллээ өгч, сургалтад жишээ болгон ашиглуулах боломжтой бол мэргэжилтэн Э.Болортуяад (88095303, bolortuya.e@erc.gov.mn) 2023.06.09-ний дотор хандана уу.