Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Үүрэг хүлээсэн хэрэглэгч нь эрчим хүч хэмнэлтийн менежерээ томилж, Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд мэдэгдэх үүрэгтэй байдаг.
Эрчим хүчний зохицуулах хорооны ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай байгуулсан гэрээний дагуу 19 дэх удаагийн “Эрчим хүч хэмнэлтийн менежер” бэлтгэх сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Эрчим хүчний сургууль дээр зохион байгууллаа.
Сургалтад эрчим хүч хэрэглэгч ангиллын Үүрэг хүлээсэн 20 хэрэглэгчид болон бусад 3 байгууллагын 30 ажилтан хамрагдсан бөгөөд “Эрчим хүч хэмнэлтийн менежер” бэлтгэх хөтөлбөрөөр 7 модуль 50 цагийн хичээлийг танхимаар үзэж судлав. Сургалтын дараа суралцагчид удирдамжийн дагуу өөрийн байгууллага дээрээ 14 хоног дадлага ажил хийж, хоёр үе шаттай эрх олгох шалгалтуудыг амжилттай өглөө.
Хорооны 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар сургалтад хамрагдаж, эрх олгох шалгалтад тэнцсэн 25 хүнд “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн эрхийг олгов.