Мэдээ, мэдээлэл

ОРХОН АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

2023 оны 04 сарын 24

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг Орхон аймагт 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт барилгын салбарт ногоон тeхнологийг нутагшуулагч 40 гаруй аж ахуйн нэгж оролцож иргэд олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Орхон аймагт 18000 гаруй өрх гэр, байшин сууцанд амьдардаг. Эдгээр өрхүүд эрчим хүчний хэмнэлттэй, "Ногоон" технологид нийцүүлж амьдардаг гэр, байшингаа өөрчилж чадвал Эрдэнэт хотын агаар, хөрсний бохирдол буурах ач холбогдолтойг өдөрлөгийн үеэр онцолж байсан.

ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Д.Машбат “Ногоон амины орон сууц” нээлттэй өдөрлөгт оролцож, эрчим хүчний хэмнэлт, хэрэглээг удирдах, эрчим хүчний оргил цагийн ачааллыг бууруулахын ач холбогдолын талаар Орхон аймгийн иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөмж  өгч ажиллалаа. 

May be an image of 4 people and people studying

May be an image of 4 people, map and newsstand

May be an image of 5 people and crowd