Мэдээ, мэдээлэл

Эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааг үнэлэх аргачлал

2024 оны 01 сарын 15

Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10-р сарын 27-ны өдрийн 503 дугаар тогтоолоор "Эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааг үнэлэх аргачлал" батлагдсан бөгөөд тус аргачлал нь дараах хавсралтуудтай. Үүнд:

Нэгдүгээр хавсралт: Эрчим хүчний аудитын тайланг үнэлэх маягт

Хоёрдугаар хавсралт: Аудитор, аудитын байгууллагад тавигдах шаардлагай, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт, тэдгээрийн нийцлийг үнэлэх маягт

Гуравдугаар хавсралт: Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгааны асуулгын маягт 

Дөрөвдүгээр хавсралт: Аудитор/ Аудитын байгууллагын ... оны үйл ажиллагааны тайлангийн загвар

Тавдугаар хавсралт: Аудитын мэдээний маягт (урьдчилсан)

Зургаадугаар хавсралт: Гүйцэтгэсэн аудитын мэдээний маягт

 

Эрчим хүчний аудитын үйлчилгээ үзүүлж буй эрх бүхий байгууллага, аудитор бүр энэхүү аргачлалын 4,5,6-р хавсралтуудыг үйл ажиллагаандаа ашиглана уу. Эдгээр загвар маягтуудыг тус цахим хуудасны ЗАГВАР МАЯГТУУД хэсэгт татаж авхаар байршуулсан болно.

 

АРГАЧЛАЛЫГ ТАТАХ