Мэдээ, мэдээлэл

ХҮҮХЭД БҮР ИРЭЭДҮЙН УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧИД БОЛНО

2023 оны 03 сарын 28

Жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдөр тохиодог “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг энэ жил Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон ТББ-ууд “ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ - УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ” гэсэн уриатай орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн.  

Тус арга хэмжээг үргэлжлүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд энэ сарын 23-ны өдрийг "Эрчим хүчний хэмнэлтийн өдөр" болгон тэмдэглэж, хүүхдийн насны онцлогт тохирсон танин мэдэхүйн тэмцээн уралдаануудыг зохион байгуулж, эрчим хүчний хэмнэлтийн талаарх ойлголт авах, мэдлэг тэлэх хичээлүүдэд хүүхдүүдийг  хамруулсан тухай нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.