Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТЫН БАЙГУУЛЛАГА, АУДИТОРУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2023 оны 01 сарын 18

Энэ удаагийн зөвлөгөөний зорилго нь нэгдсэн сүлжээний өвлийн оргил ачааллын үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны боломж, хүрээг тодорхойлох, мэргэжлийн үйлчилгээний үр нөлөөг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг эрчимжүүлэхэд аудитор, аудитын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцож нэгдсэн ойлголттой болоход оршино.

Хамрах хүрээ:

Эрчим хүчний зохицуулах хорооноос эрх олгосон эрчим хүчний аудиторууд болон магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагын удирдлага, төлөөлөл оролцоно.

Зохион байгуулах хугацаа, байршил:

Эрчим хүчний зохицуулах хорооны Сургалтын танхим (2 давхар)-д 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулна.

Хүрэх үр дүн:

  • Оргил ачаалалд нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн эрчим хүчний хэрэглээг бууруулахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэхэд  хамтран ажиллах;
  • Нэгдсэн сүлжээний өвлийн оргил ачааллын үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэхэд аудитор, аудитын байгууллагын оролцоо, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох;
  • Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд жилд бүр хэмнэх эрчим хүчний зорилтот түвшнийг тогтооход хамтарсан тооцоо, судалгаа хийх, хэрэглэгчийн хэмнэлтийг хэмжих, тооцох, баталгаажуулах зохицуулалтыг бүрдүүлэх талаар нэгдсэн ойлголттой болсон байх;
  • Хамтын ажиллагааны гэрээ байгуулах;