Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас санаачилсан ХАМТДАА ХӨГЖЬЕ! уриатай Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийг чадавхжуулах сургалт, туршлага солилцох уулзалтыг 2022 оноос өргөжүүлж Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийн холбоо НҮТББ-тай хамтран явуулахаар боллоо.
6 дах удаагийн сургалт, уулзалт "ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨГӨГДӨЛ МЭДЭЭЛЭЛ БА ДҮН ШИНЖИЛГЭЭ" сэдвээр 10-р сарын 31-ны даваа гаригт 14:00-18:00 цагт ТАНХИМААР (ЭХЗХ-ны Сургалтын танхим, 2 давхарт) болон ЦАХИМААР зохион байгуулагдана. Сургалтын төлбөр танхим 40.000 төг, цахимаар 20.000 төг.
Сургалтад дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://docs.google.com/forms/d/1opP4AW69EPS_0xAdv3IZ9YnP4mXRvbYaI08YbwBF5sM