Тус танилцуулга, сургалтыг эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерүүдэд цахилгаан эрчим хүчний үр ашгийг сайжруулах дэвшилтэт техник, технологийн талаар танилцуулах зорилгоор Легранд ХХК-ийн төлөөлөгчийн газар, Эндлесс энержи ХХК хамтран 2022 оны 10-р сарын 06-ны өдөр зохион байгуулах бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо дэмжиж ажиллаж байна.
Арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд хамрагдах хүний тоо хязгаартай тул Та даруй бүртгүүлж, суудлаа баталгаажуулна уу. Бүртгүүлэх линк: https://forms.office.com/r/hAENUJEqCS
Легранд ХХК-ийн төлөөлөгчийн газар Франц улсын Legrand Group нь цахилгаан ба мэдээллийн сүлжээний цогц шийдлээр мэргэшсэн, худалдаа үйлчилгээ, орон сууц, үйлдвэрийн барилгуудад зориулагдсан өндөр чанар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. 2017 оны байдлаар группийн хэмжээнд нийт 37'000 ажилтантай 230'000 гаруй нэр төрлийн барааг өөрийн группийн 150 гаруй үйлдвэрт үйлдвэрлэн, дэлхийн 90 оронд байрлах өөрийн салбар нэгжээр дамжуулан 180 гаруй улсад борлуулж байгаа бөгөөд Монгол улсад төлөөлөгчийн газраар дамжуулан 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Тус компани нь барилгыг цахилгаан эрчим хүч, дата, гэрэлтүүлгээр хангах олон төрлийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг санал болгодог. Үүнд:
Эндлесс энержи ХХК нь барилга, уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л салбарын цахилгаан хангамж, автоматжуулалтын цогц шийдлийг боловсруулж, суурилуулдаг мэргэшсэн инженерингийн компани бөгөөд цахилгаан хангамж болон автоматжуулалт, ухаалаг системийн тэргүүлэгч брендүүд болох ABB, LS, Holley, GDELECS брэндүүдийн Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Тус компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж цахилгаан эрчим хүчний хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори, ухаалаг тоноглолууд болон ухаалаг тоолуурын систем хөгжүүлэлт зэрэг чиглэлээр ажиллаж байна.