Мэдээ, мэдээлэл

“ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР, АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ”-ЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2022.09.27

2022 оны 09 сарын 23

Зорилго: “Эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын төсөлд аудитор, холбогдох байгууллагуудын төлөөллийг хамруулан хэлэлцүүлэх, санал авах, нэгдсэн ойлголт, мэдээллээр хангах.

Зохион байгуулах өдөр: 2022 оны 09-р сарын 27-ны өдөр, Мягмар гарагт 14:00-16:00 цагт

Зохион байгуулалт: Хэлэлцүүлэг танхим, цахим хосолсон байдлаар явагдах бөгөөд  танхимаар 30 оролцогч, үүнд магадлан итгэмжлэгдсэн 14 аудитын байгууллага бүрээс нэг төлөөлөл, түрүүлж бүртгүүлсэн 16 бие даасан аудитор оролцох боломжтой. Бусад Эрчим хүчний аудиторууд цахимаар оролцоно уу.

Байршил:  Эрчим хүчний зохицуулах хорооны Сургалтын танхим  (2 давхар)

Бүртгэл: Танхимаар оролцох бие даасан эрчим хүчний аудиторууд Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяад (bolortuya.e@erc.gov.mn), аудитын байгууллагын төлөөлөл Эрчим хүчний аудиторуудын холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Цогоод (asso.energyauditors@gmail.com) тус тус Имэйлээр 2022 оны 09-р сарын 26-ны дотор бүртгүүлнэ үү.

Хөтөлбөр:

13:45   Бүртгэл          /ЭХЗХ, ЭХХГазар/

14:00   Аргачлалын төслийн танилцуулга /Б.Энхжаргал ЭХХГ-ын Ахлах мэргэжилтэн/

14:50   Хэлэлцүүлэг/Оролцогчид асуулт асуух, санал хэлэх байдлаар явагдана/

16:00   Хэлэлцүүлгийн хаалт, дүгнэлт /ЭХЗХ ЭХХГ/

Хэлэлцүүлгийн цахим холбоос:

Join Zoom Meeting: https://us06web.zoom.us/j/7614609071?pwd=dy9SVy9odi9pb1IydFZoUVJMdDZ1UT09

Meeting ID: 761 460 9071, Passcode: 2022

 

Аудитор Та аргачлалын төсөлтэй  (татаж авах) танилцаж, өөрийн саналаа дараах линкээр орж өгөх боломжтой: https://forms.gle/b7f3Mwa6jU8sFoAm7 . Саналыг 2022 оны 09-р сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна.