Монгол улс Алсын хараа 2050, Урт хугацааны хөгжлийн бодлого (2020, https://legalinfo.mn/mn/detail?lawId=15406)-ын Ногоон хөгжил (6-р бүлэг) стратегидаа байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологи нэвтрүүлж хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөцийг хэмнэх; усны нөөцийн хомсдолоос сэргийлэх; нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах; үүн дотроо эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах; төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн арга хэлбэрийг ашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх; хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зэрэг зорилтуудыг эн тэргүүнд хэрэгжүүлэхээр тусгасан.
Дэлхийн олон улс орнууд нэгдсэн Парисын хэлэлцээрийн дагуу манай улс хүлэмжийн хийн одоо ялгаруулж буй түвшнийг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүрэг амлалт авч, үндэсний хэмжээний зорилт тавин ажиллаж байна.
Дээрх ногоон хөгжлийн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдээс дурдвал:
Монгол Улсын ногоон хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ногоон ангилал, шалгуур тогтоох асуудлыг эн тэргүүнд шийдэх хэрэгтэй бөгөөд үр дүнд нь банк санхүү, бизнесийн байгууллагууд ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, зах зээл дээр ногоон бүтээгдэхүүнүүд шинээр бий болох, цаашлаад тэдгээрийг бүртгэлжүүлэх- хянах, улмаар ногоон статистик мэдээ боловсруулах боломж бүрдэнэ гэж Тогтвортой санхүүгийн хөгжлийн (ТоС) холбооноос дүгнэжээ.
НОГООН ТАСКОНОМИ
Олон улсад мөрдөгдөж буй ногоон эдийн засгийн нийтлэг зарчим, шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Монгол улсын ногоон таксономи” (http://toc.mn/post/116) баримт бичгийг 2019 оны 12-р сард Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг байгууллагын бодлогын дэмжлэгтэйгээр буюу Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс баталсан байна.
“Ногоон таксономи гэдэг нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлт бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид энэхүү таксономийг ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлохдоо ашиглана. Ногоон таксономи нь аль нэг салбараар хязгаарлагдахгүй, бизнесийн бүхий л салбарыг хамаарах шалгуур үзүүлэлт юм.”
Ногоон таксономи буюу ногоон төслийн тодорхойлолт, ангиллыг хэрэглээний зээл, байгууллагын санхүүжилт, төслийн санхүүжилт, жижиг дунд бизнесийн санхүүжилт, ногоон бонд, хувьцаа, даатгал, зээлийн баталгаа, тусламж, санхүүгийн зөвлөгөө өгөх болон техникийн туслах үйлчилгээ зэрэг олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хэрэгслүүдэд суурь үзүүлэлт, тавих шаардлага болгон ашиглах боломжтой юм. Үүнээс гадна зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй оролцогч талууд (бодлого боловсруулагчид санхүүгийн байгууллагууд, бонд гаргагчид, бүх л салбарын бизнесийн байгууллагууд, баталгаажуулалтын байгууллагууд) мөн хэрэглэдэг.
Монгол улсын ногоон таксономийг дараах ерөнхий 8 чиглэлээр тодорхойлсон ба чиглэл бүрт хамаарах дэд ангилал, түүнд хамаарах технологийг нарийвчлан заасан. Үүнд:
Аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчид, мөн төсөл хэрэгжүүлэгч нарын хувьд дараах болон бусад зориулалтаар олон улсад хэрэглэдэг. Тухайлбал:
Ногоон таксономи баримт бичгийн хэрэглээ, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд арилжааны банкнуудын оролцоо болон олон улсын байгууллагуудын сонирхол, хамтын ажиллагаа чухал юм.