Мэдээ, мэдээлэл

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ СУРТАЛЧЛАХ" АЯНЫ НЭГДСЭН ДҮН ТАНИЛЦУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЦАХИМ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2022 оны 04 сарын 14

Эрчим хүчний зохицуулах хорооноос  эрчим хүчний салбар өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, хэрэглэгчдийг найдвартай тасралтгүй эрчим хүчээр хангахад хэрэглэгчийн оргил ачааллын хэрэглээг зохицуулах замаар дэмжлэг үзүүлэх, олон нийтэд эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, зохистой хэрэглээний талаар таниулах, сурталчлах ажлыг санаачлан, “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, “ОСНААУГ” ОНӨААТҮГ, “ЭБЦТС” ТӨХК, “ДСЦТС” ХК, “БНЗӨБЦТС” ТӨХК-иудтай хамтран төвийн бүсийн хэмжээнд 2021.10.15-2022.03.15-ны хооронд амжилттай зохион байгуулж, нэгдсэн тайлан танилцуулах, харилцан туршлага солилцох цахим уулзалтыг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. 

Байгууллага, компани бүр аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан, төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж ажилласан бөгөөд цахим уулзалтын үеэр хэрэгжүүлсэн ажлуудаа тус бүр танилцуулан, харилцан туршлагаа хуваалцлаа.

Цахим уулзалтад хамтран ажилласан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 40 гаруй холбогдох албан тушаалтан, ажилтнууд оролцсон бөгөөд аяны хүрээнд эрчим хүч хэмнэх, оргил ачааллын цагаар эрчим хүчээ зохистой хэрэглэх талаар олон нийтэд сурталчлах ажил компаниудын хэмжээнд жигдэрч байгаа тул энэ ажлаа үргэлжлүүлэн ажиллах, цаашид удирдах дээд байгууллагын шийдвэрээр байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулан олон нийтэд мэдээлэл, зөвлөмж түгээх ажлыг тасралтгүй явуулах шаардлагатай гэсэн саналыг уулзалтад оролцогчдоос санал болголоо. Мөн сурталчилгааны ажил явуулсны бодит үр дүнг хэрхэн тооцож баталгаажуулах тал дээр цаашид анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо. 

Аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг тоймлон харуулбал:

  •   Хэрэглэгч, олон нийтэд зориулсан эрчим хүч хэмнэх, оргил цагийн ачааллыг бууруулах, эрчим хүчээ зохистой хэрэглэх талаар 50 гаруй төрлийн постер, 20 гаруй төрлийн видео шторк, 4 төрлийн баннер, 2 стенд  шинээр боловсруулсан.
  •   Эрчим хүчний зохистой хэрэглээг сурталчлах зөвлөмж мэдээлэл, оргил цаг буюу 17-22 цагт эрчим хүчээ хэмнэх ач холбогдлын талаар хэрэглэгч олон нийт аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, таниулах ажлыг ажлыг дараах арга замуудыг ашиглан хэрэгжүүлсэн. Үүнд:

ü  SBN, NTV, TV9, UBS, МҮОНТ, Дархан-Уул аймгийн DBS, Төв аймгийн TBS телевизүүд

ü  Даяар Монгол радио, 24tsag.mn, eguur.mn г.м сайтууд, сонин хэвлэл

ü  Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах 3 талт Богд дэлгэц

ü  Уриалга бүхий масс мессеж, автомашин, таксинд хөдөлгөөнт сурталчилгаа

ü  Харьяа салбарууд аймгийн төв, сумдын зарын самбар

ü  Эрчим хүчний үнэ цэнэ сошиал хуудас, компаниудын вэб хуудас, пэйж хуудас, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд, түгээх төвүүд

ü  Аж ахуйн нэгж, байгууллагуудын вэб хуудас, пэйж хуудас, зарын самбар

ü  Ерөнхий боловсролын сургуулиуд

ü  Дүүргийн иргэдийн нэгдэл групп болон хороодын группүүд, СӨХ-дын самбар болон хороодын иргэний танхимын самбар

ü  Аймгуудын зохицуулах зөвлөлийн холбогдох ажилтнууд

ü  “Нарантуул”, Баялаг ундраа зах, автомашин худалдааны “Да Хүрээ” зах, “Эфес”, “И март”,  Дүнжингарав зах, худалдааны төвүүдэд хэрэглэгч ихтэй цагуудад давталттайгаар уриалга явуулах

ü  Номин электроникс, Арена, Смарт, БСБ, Нэкст, PC mall дэлгүүрүүд

  •   Байгууллага, компани бүр аяны хүрээнд олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд зарим онцлог ажлуудаас дурдвал::

ü  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулсан.

ü  Үйлчлэх хүрээний 1 дүүрэг, 51 сумын  иргэдэд эрчим хүчээ хэмнэх аяныг зохион байгуулсан.

ü  Дотоод хэрэгцээндээ эрчим хүчээ хэмнэх аяныг хэрэгжүүлэх

ü  Нээлттэй хаалганы өдөрлөг

ü  52 компьютерт Power saver 3-5 минут дээр суурилуулж үргүй зардлыг хэмнэх ажлыг зохион байгуулсан.

ü  “И-Март”, “Нарантуул трейд” ХХК, ХӨСҮТ, “Да Хүрээ трейд” ХХК, Цэргийн төв эмнэлэг, “Чингис Хаан цогцолбор” ХХК, Стимо, Дүнжингарав, Радио ТВ-ийн үндэсний сүлжээ зэрэг  байгууллагуудтай хамтран ажилласан

ü  Зарим ААНБ-ууд гэрэлтүүлэг, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмждөө үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийж, нийт унтраалга, залгуурын хэсэгт “эрчим хүчээ хэмнэе”, “гэрлээ унтраа”, “залгуураа салга” санамж байршуулсан , өрөөний гэрлийг хэмнэлттэй гэрлээр сольсон

ü  Тоолуурыг бүрэн электрон тоолуураар сольж чадлын төлбөрөө бууруулсан

ü  Зарим айл өрхийн тоолуурыг тарифын  ялгаварт тоолуураар сольсон 

  •   Тайлант хугацаанд 1400 гаруй хэрэглэгч олон нийтийг хамруулсан 13 сургалт, 1 зөвлөгөөн зохион байгуулсан.
  •   Эрчим хүч хэмнэлтийн тандалтын санал асуулгыг төвийн бүсийн хэмжээнд 17 гаруй мянган хэрэглэгч олон нийтийг хамруулан 2021 оны 11 сар, 2022 оны 3 сард 2 удаа зохион байгуулж дүнг нэгтгэсэн.

Тайлант хугацаанд УБЦТС, ЭБЦТС, ДСЦТС компаниуд нийт 116 айл өрх, ААНБ-ыг сонгон цахилгаан эрчим хүч хэмнэх, оргил цагийн ачааллын үед эрчим хүчээ зохистой хэрэглэх талаар зөвлөмж мэдээлэл өгч сар бүрийн хэрэглээнд нь хяналт тавьж ажиллахад нийт 102 айл өрх, ААНБ 4 сарын хугацаанд 399,606 кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэж, 81.9 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна.