Мэдээ, мэдээлэл

2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2022 оны 03 сарын 01

Магадлан итгэмжлэгдсэн Аудитын байгууллага болон Эрчим хүчний аудитор Танаа,

Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан "Аудит хийх журам"-ын 5.2.8-д заасны дагуу 2020 онд аудиторын эрх, магадлан итгэмжлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газарт 2021.01.31-ний дотор ЦАХИМААР буюу ФАЙЛААР холбогдох мэргэжилтнүүдэд ирүүлнэ үү.

  • Магадлан итгэмжлэгдсэн Аудитын байгууллагын хувьд үйл ажиллагааны нэгдсэн тайлангаа албан бичгийн хамт ахлах мэргэжилтэн Б.Энхжаргалд (enkhjargal.b@erc.gov.mn, 11-313203);
  •  Аудитын байгууллагад харьяалагддаггүй, бие даасан Эрчим хүчний аудиторын хувьд загварын дагуу (татаж авах) боловсруулж, өөрийн гарын үсэг, тамгаар баталгаажуулан мэргэжилтэн Э.Болортуяад (bolortuya.e@erc.gov.mn, 11-313203).