Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР ТАНЫГ ОЛОН УЛСЫН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2021 оны 11 сарын 15

Эрчим хүчний зохицуулах хорооноос уламжилсан хүсэлтийн дагуу ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-гээс Үүрэг хүлээсэн хэрэглэгчдээс барилга байгууламж ангиллын НЭГ, аж үйлдвэрийн салбарын НЭГ байгууллагыг тус тус сонгон авч,              MNS ISO 50001:2019 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандартын дагуу байгууллагад “Эрчим хүчний үнэлгээ хийх” практик төслийг 2021 оны 11-р сараас 2022 оны 3-р сарын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү олон улсын төслийг хэрэгжүүлэхэд Австри улсын Эксперт хамтран ажиллах бөгөөд төслийн гол оролцогчид нь ISO 50001 бүлгийн стандартууд & ISO 19011 & ISO 17021 стандартын олон улсын сургалтад амжилттай хамрагдсан, эрчим хүчний болон стандартын салбарын 10 төлөөлөл байх болно. Төсөлд хамтран ажиллах НЭГ Барилгын эрчим хүчний аудитор, НЭГ Үйлдвэрлэл, үйлчилгээний эрчим хүчний аудиторыг ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB)-гийн зүгээс сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан тохиолдолд ажлын даалгавар, үйлчилгээний гэрээг Танд танилцуулах болно.

Төсөлд хамтран ажиллах хүсэлтэй, зохион байгуулагчийн зүгээс тавьж буй шалгуурыг хангасан Эрчим хүчний аудиторууд холбогдох материалыг нэг PDF файл болгон бүрдүүлж, 2021 оны 11-р сарын 10-ний дотор Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяад bolortuya.e@erc.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Төслийн хамрах хүрээ: Эрчим хүчний аудитор нь нэг аж үйлдвэрийн байгууллага дээр 10-20 хүн/өдөр, нэг барилга байгууламж эзэмшигч байгууллага дээр 5-10 хүн/өдөр ажиллаж, эрчим хүчний үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, тайлагнах явцдаа оролцогчдыг дагалдуулан сургах, төслийн явц, үр дүнг тайлагнах;

Төслийн хэрэгжих хугацаа: 2021 оны 11 сар - 2022 оны 3-р сар;

Төсөлд оролцогчид: ХБНГУ-ын Физик, техникийн хүрээлэн (PTB), Австри улсын эксперт, ISO 50001 бүлгийн стандартууд & ISO 19011 & ISO 17021 стандартын сургалтад хамрагдсан 10 хүн;

Эрчим хүчний аудиторт тавих шалгуур:

  •   Эрчим хүчний аудиторын эрхийн хугацаа хүчинтэй байх;
  •   Эрчим хүчний аудит хийсэн туршлагатай байх;
  •   Англи эсхүл герман хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй буюу Австрийн эксперттэй харилцаж, ойлголцох чадвартай;
  •   Төслийн тайланг англи эсхүл герман хэл дээр боловсруулах чадвартай;
  •   Төсөлд оролцогчдод богино сургалт явуулах, зөвлөгөө, чиглэл өгөх чадамжтай;
  •   Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр хэрэгжсэн олон улсын төсөлд хамтран ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал- англи хэл дээр:

  •  CV буюу товч намтар;
  •  Эрчим хүчний аудит хийсэн байгууллагуудын товч мэдээлэл буюу жагсаалт, хамтран ажилласан аудиторууд, огноо;
  •  2-3 байгууллагад хийсэн аудитын тайлангийн эсхүл өгсөн аудитын зөвлөмжийн хураангуй (1 байгууллагын мэдээллийг 1 нүүрт багтаах);