Мэдээ, мэдээлэл

RETScreen Expert - ОЛОН УЛСЫН “ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН СИСТЕМ”-ИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭР АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021 оны 11 сарын 15

/RETScreen Expert – Professional Mode/

RETScreen Expert программ нь эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч болон уламжлалт эх үүсвэртэй холбоотой аливаа төслийн техник эдийн засгийн үнэлгээ хийхийн зэрэгцээ одоо ажиллаж буй эрчим хүчний эх үүсвэр, үйлдвэр аж ахуйн газрууд, барилга байгууламжийн хувьд ч эрчим хүчний гүйцэтгэл буюу хэрэглээний үр ашигт дүн шинжилгээ хийхэд зориулагдсан Цэвэр эрчим хүчний менежментийн программ хангамжийн систем юм.

Канад улсын Засгийн газраас Уур амьсгалын өөрчлөлт, түүнийг бууруулахаар энэхүү программ хангамжийн системийг Америкийн үндэсний сансар судлалын төв /NASA/, Сэргээгдэх эрчим хүч ба эрчим хүчний хэмнэлтийн түншлэл /REEEP/, НҮБ, Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагуудтай хамтран боловсруулсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд буй 460,000 гаруй хэрэглэгч, 700 гаруй их, дээд сургуулиудад сургалтаар орж, 36 орны хэлээр орчуулан ашиглагдаж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс RETScreen Expert программыг Цэвэр эрчим хүчний судалгааны төв /CanmetENERGY (Канадын Засгийн газар)/-тэй хамтран Монгол хэл рүү хөрвүүлэн ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажилласны үр дүнд өнөөдөр программ хангамжийн шинэ хувилбар албан ёсоор гараад байна.

Энэхүү RETScreen Expert программ хангамжийн сүүлийн хувилбарыг https://www.nrcan.gc.ca/maps-tools-and-publications/tools/modelling-tools/retscreen/7465хуудаснаас Монгол хэлээр татаж авах боломжтой.