Мэдээ, мэдээлэл

Барилгын эрчим хүчний аудиторуудыг хэлэлцүүлэгт урьж байна

2021 оны 03 сарын 10

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж буй улсын төсвөөс санхүүждэг үүрэг хүлээсэн хэрэглэгч /сургууль, цэцэрлэг, эмнэлэг, г.м./-дэд Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020-2021 онд Нийслэлийн харьяа 96, 48, 92, 36, 24, 122, 39 дугаар сургуулиуд, 157, 129, 203 дугаар цэцэрлэгүүд, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг байгууллагад эрчим хүчний анхан шатны аудитыг хийлгэлээ.

Эрчим хүчний аудитын тайлангаар дээрх байгууллагуудын эрчим хүчний хэрэглээний түвшин, дулаан алдагдлыг тодорхойлж, барилгын эрчим хүчний гэрчилгээг гаргуулж авсан ба энэ нь цахилгаан, дулаантай холбоотой урсгал зардлаа бууруулах, их болон урсгал засвар хийхдээ алдагдал ихтэй цэгийг дулаалах зэрэг ажилд анхаарч үзэх техникийн баримт бичиг болно.

Хэрэгжүүлсэн энэхүү төслийн үр дүн, сургууль цэцэрлэгийн барилгуудын дулаан алдагдлын тойм, түүнийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийн талаар цахим хэлэлцүүлгийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул хэлэлцүүлэг-семинарт Барилгын эрчим хүчний аудиторууд болон бусад сонирхсон аудиторууд Та бүхнийг урьж байна.

Оролцогчид:

-     Нийслэлийн боловсролын газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн

-     Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэгдсэн нийслэлийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч

-     Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтнүүд

-     Төсөлд хамрагдсан бусад байгууллагуудын төлөөлөл

-     Барилгын эрчим хүчний аудиторууд

Цахим хэлэлцүүлэгт нэвтрэх холбоос:

https://us02web.zoom.us/j/6683850585?pwd=NCt4a0xyT3FaMXhkNnh6ZHVMSlMwZz09
Meeting ID: 668 385 0585
Pass: 202101

Жич. Энэхүү хэлэлцүүлэг нь Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулж буй арга хэмжээ бөгөөд барилгын эрчим хүчний аудиторуудын 2021 оны үйл ажиллагааны үнэлгээнд харгалзан үзнэ.