Мэдээ, мэдээлэл

Анхны сургагч багш нарыг чадавхжуулах сургалт боллоо

2020 оны 12 сарын 15

Эрчим хүчний зохицуулах хороо Нийслэлийн боловсролын газартай хамтран “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээлийг 2017 оноос эхлэн ерөнхий боловсролын бага ангийн сурагчдад заах, сургагч багш нарыг бэлтгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг хичээлийг заахаар анх бэлтгэгдсэн нийслэлийн 9 дүүргийн 11 сургуулийн 33 багшийг чадавхжуулах сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” хичээлийг заахад гарч байгаа давуу ба сул талуудыг тодорхойлох, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, цаашид хичээлийг заах арга зүйг боловсруулан гаргах асуудлуудыг хэлэлцэн гаргасан. Мөн “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” сэдвийн агуулгыг хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын бага ангийн сургалтын агуулгад тусгуулахаар бэлтгэх, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, зөвлөмжийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.

/uploads/medee/2020.11.06-1.jpg

/uploads/medee/2020.11.06-3.jpg

/uploads/medee/2020.11.06-2.jpg