2019 оны гүйцэтгэлээр 229 үүрэг хүлээсэн хэрэглэгч Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж, Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%-ийг хэрэглэж байна.
Эрчим хүчний салбарын үүрэг хүлээсэн 34 хэрэглэгч 2019 онд эрчим хүч хэмнэх чиглэлээр 400 нэр төрлийн ажил, арга хэмжээ хэрэгжүүлэн 48.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 44.6 мян.Гкал дулааны эрчим хүч буюу 4.8 тэрбум төгрөг, 2018 оноос хойших өссөн дүнгээр 81.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 105,4 мян.Гкал дулааны эрчим хүч буюу мөнгөн дүнгээр илэрхийлбэл 12.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласан байна.
Мөн бусад Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хувьд 2018 онд 18,5 сая кВт.ц, 2019 онд 19,6 сая кВт.ц цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэж, өссөн дүнгээр 38,1 сая кВт.ц эрчим хүч буюу 5.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://ecc.erc.gov.mn/uploads/04 ҮХХ/ҮХХ-ийн 2019 оны статистик мэдээ.pdf холбоосоор татаж авана уу. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр хэвлэн гаргадаг "Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд 2019" эмхэтгэлээс танилцах боломжтой.