Засгийн газраас тогтоосон эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээнээс давсан хэрэглээтэй буюу үүрэг хүлээсэн хэрэглэгчид нь эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө жил бүр батлан хэрэгжүүлж, Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнан ажилладаг.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 419 дүгээр тогтоолоор "Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх үйл ажиллагааны тайланг үнэлэх аргачлал"-ыг баталлаа. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх үйл ажиллагааны тайланг жил бүр батлагдсан аргачлалын дагуу үндсэн 7 үзүүлэлтээр 100 хүртэл оноогоор үнэлнэ.
http://ecc.erc.gov.mn/uploads/02 Загвар маягт/UHH argachlal batlah tuhai.jpeg