Эрчим хүчний зохицуулах хорооны даргын "Маягт батлах тухай" 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/137 дугаар тушаалаар "Эрчим хүчний аудитын тайлан үнэлэх маягт", "Аудитын мэдээний маягт"-ыг тус тус баталлаа.
Магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллага, эрх бүхий аудиторууд нь батлагдсан "Аудитын мэдээний маягт"-ын дагуу гүйцэтгэсэн аудитын мэдээг тухай бүр Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлнэ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын байгууллага, эрх бүхий аудиторуудын тухайн жилд гүйцэтгэсэн аудитын ажлыг "Эрчим хүчний аудитын тайлан үнэлэх маягт"-ын дагуу үнэлж, үнэлгээ өгөх ажлыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан гүйцэтгэнэ.
http://ecc.erc.gov.mn/uploads/02 Загвар маягт/Mayagt batlah tuhai_A 137_20190930.pdf