Мэдээ, мэдээлэл

ДОРНОД АЙМАГТ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ-ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2020 оны 12 сарын 18

Эрчим хүчний зохицуулах хорооноос Дорнод аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” сургагч багшийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд тус аймагт амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалт хариуцсан 40 орчим менежер хамрагдаж, эрчим хүч хэмнэлтийн хууль эрх зүйн орчин, “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” сургалтын хөтөлбөртэй танилцан уг хөтөлбөрийг засан сайжруулах, туршилтын хичээлүүдийг үзэж үнэлэлт дүгнэлт өгөх, Дорнодын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах зэрэг онол-дадлага-аялал хосолсон сургалт хичээлүүдэд хамрагдан, харилцан туршлага, мэдээллээ солилцож “Сургагч багш”-ийн батламжаа гардан авсан.

Сургалтанд хамрагдсан менежерүүд нь цаашид эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ сургалтын хөтөлбөрийг тус тусын сургуулийнхаа багш нарт танилцуулах, багш, сурагч, эцэг эхчүүдэд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулах юм. 

Мөн энэ үеэр ДБЭХС ТӨХК-иас эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгүүдийг харьцуулан гаргасан үзүүлэн макетаа танилцуулан, сургалтанд оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгч үйл ажиллагаагаа нээлттэй сурталчиллаа.