Мэдээ, мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

2020 оны 12 сарын 18

Эрчим хүчний зохицуулах хорооноос аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 Эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр   зохион байгуулсан энэхүү сургалтад  Улаанбаатар хот болон  нийт 19 аймгийн  Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн оролцсон юм. Сургалтын үеэр “Эрчим хүчний талаар баримталж буй бодлого, өнөөгийн байдал”, “Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль”,” Уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрөөс баримталж буй бодлого”,  “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, дэд хөтөлбөр боловсруулах, төлөвлөгөө, тайлан гаргах”, “Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ” зэрэг багц сэдвийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо,  Байгаль орчин,  аялал жуулчлалын яамны  холбогдох албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд    мэдээлэл өгч, санал солилцсон юм. Мөн орон нутгийн мэргэжилтнүүдээс гарсан зарим  санал хүсэлтийг хүлээн авч холбогдох яам тамгын газарт хүргүүлж,  шийдвэрлүүлэхээр болжээ.