Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, "АКУО ЭНЕРЖИ” ГРУППТЭЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 10 сарын 10

 

 

 

 

 

Эрчим хүчний зохицуулах хороо, "Акуо Энержи” групптэй хамтарсан сургалт зохион байгууллаа.

  Энэхүү сургалтын үеэр Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нөөцлүүр эх үүсвэр ашиглах , Олон улсын Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах загварыг танилцуулах талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм. Сургалтад Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн Үндэсний төв болон бусад эрчим хүчний компаниудын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд хамрагдсан байна. Сургалтад оролцсон эрчим хүчний инженерүүд " Нар, салхины эх үүсгүүрийг дэмжиж, илүүдэл эрчим хүчийг хуримтлуулах, оргил ачааллын үед ашигласнаар эрчим хүчний найдвартай ажиллагаа дээшилж, импортын эрчим хүчийг бага ч гэсэн бууруулах боломжтой хэмээн ярьж байсан юм.

  "Акуо Энержи” групп нь Францад төвтэй, дэлхийн 17 оронд салбартай, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын технологи үйлдвэрлэж, нэвтрүүлдэг компани юм байна. Тус компани нь "Энержи менежмент” системийг боловсруулж, хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.