МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 182
1. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.
2. Эрчим хүчний жилийн хэрэглээ нь хавсралтад заасан босго хэмжээнээс давсан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэх, тэдгээрт холбогдох хууль, журмыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН
Засгийн газрын 2019 оны 182 дугаар
тогтоолын хавсралт
Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээ