Мэдээ, мэдээлэл

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2019 оны 04 сарын 08

Эрчим хүч хэмнэлтийн хууль, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг барилгын салбарт хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр БХБЯ болон ЭХЗХ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Хамтын ажиллагааны хүрээнд барилга байгууламж, барилгын материалын эрчим хүчний үзүүлэлтийг тооцох аргачлалыг батлах, аргачлалын дагуу шошго, гэрчилгээ олгох, холбогдох барилгын норм дүрэм, стандартыг сайжруулах, шинээр боловсруулах, Монгол орны нөхцөлд тохирсон Ногоон барилгын үнэлгээний системийг бий болгох, хөгжүүлэх, барилгын салбарын хүлэмжийн хийг бууруулах, хүлэмжийн хийн тоолох-хэмжих-нотлох-тайлагнах тогтолцоог бий болгох, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

 БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Хамтын ажиллагааны санамж бичигт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан ажиллах бөгөөд үр дүнг нь жил бүр хэлэлцэнэ.