Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕР ТАНАА

2019 оны 07 сарын 04

Эрчим хүч хэмнэлтийн менежер нь байгууллагадаа эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнах үндсэн үүрэгтэй.

Өөрийн байгууллагын эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1.   Байгууллагынхаа эрчим хүч хэрэглэдэг бүхий л тоног төхөөрөмж, машин механизмын эрчим хүчний хэрэглээг тодорхойлох, хэмжүүржүүлэх ажлыг зохион байгуулах;

  2.   Байгууллагадаа эрчим хүчний аудит хийлгэх ажлыг зохион байгуулах, мөн хамтран ажиллах, аудитын тайлан, зөвлөмжид үндэслэн байгууллагынхаа эрчим хүч хэмнэлтийн зорилго зорилтыг тодорхойлж, дунд хугацааны эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөр боловсруулан удирдлагатай хамтран баталгаажуулж, хэрэгжүүлэх;

  3.   Хөтөлбөрийн дагуу эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх арга хэмжээг зохион байгуулах жилийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг Эрчим хүчний зохицуулах хороонд тайлагнах;

  4.   Байгууллагын удирдлага, инженер техникийн ажилчдад эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх төлөвлөгөөг танилцуулж, хэрэгжилтийг хангуулах;

  5.   Байгууллагын удирдлага болон нийт ажилтнуудыг эрчим хүчийг зохистой хэрэглэх, хэмнэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах;

  6.   Байгууллагын эрчим хүчний зохистой хэрэглээ, хэмнэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;

  7.   Эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажлын гүйцэтгэлд хяналт тавих;

  8.   Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх.