Мэдээ, мэдээлэл

Сургалтын менежерүүдэд зориулан "Эрчим хүч хэмнэлт, зохистой хэрэглээ" сургалт зохион байгууллаа

2019 оны 04 сарын 08

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох ажлыг зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Энэхүү ажлын хүрээнд "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлийн сургалтын хөтөлбөрийг танилцуулах, агуулга арга зүйгээр хангах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор бага боловсролын сургалтын менежерүүдийн хоёр өдрийн сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Өнөрцэцэг, мэргэжилтэн Д.Машбат болон Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Л.Уртнасан нар удирдан зохион байгуулсан юм. Энэхүү сургалтад төрийн өмчийн 137 сургуулийн бага ангийн 100 гаруй сургалтын менежерийг хамрагдсан байна.

 СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛАН “ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалтын үеэр сургалтын менежерүүд "ДЦС-2” ТӨХК, нарны эрчим хүчний "Эвридэй Фарм” ХХК зэрэг байгууллагууд дээр очин эрчим хүч үйлдвэрлэх үйл явцтай газар дээр нь танилцсан байна.

 СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛАН “ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөн

- Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт;

- Эрчим хүчний эх үүсвэр, үйлдвэрлэл, хэмнэлт, үр ашиг;

- 1-5-р ангийн "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хөтөлбөрийн агуулга, арга зүйн тогтолцоо зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, харилцан туршлага солилцож, зарим сэдвийн хүрээнд дадлага ажил хийж гүйцэтгэлээ.