Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газраас Говь сүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын удирдах ажилтнууд, эрчим хүч хэмнэлтийн менежерүүдэд зориулан сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг "Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль”, "Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг орон нутагт хэрэгжүүлэх нь зэрэг сэдвийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч, хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Өнөрцэцэг, мэргэжилтэн Д.Машбат болон Говьсүмбэр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн У.Эрдэнэтуяа нар зохион байгуулжээ.
Сургалтын үеэр эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар хууль эрх зүйн мэдээ мэдээлэл өгч, хэмнэлтийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, орон нутагт эрчим хүч хэмнэх дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.