Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн менежерүүдэд зориулсан сургалт боллоо

2019 оны 04 сарын 08
ЭХЗХ нь Нийслэлийн боловсролын газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан "Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан туршилтын журмаар нийслэлийн хэмжээний 11 сургуулийн бага ангийн сурагчдад заах ажлыг өнгөрсөн хичээлийн жилийн 4-р улиралд амжилттай зохион байгуулж, сургалтанд нийт 230 орчим багш, 600 орчим сурагч, 300 орчим эцэг, эхчүүдийг хамруулсан. Энэхүү ажлыг өргөжүүлэн 2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээний 130 орчим сургуулийн бага ангийн сурагчдад хичээлийг заах ажлыг зохион байгуулахаар хоёр талын хамтарсан ажлын төлөвлөгөөнд тусгасан. 
Уг төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээний бүх сургуулиудын бага ангийн сургалтын менежерүүдийг эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх агуулга, арга зүй, менежментээр хангах, "Эрчим хүч-зохистой хэрэглээ” нэгж хичээлийн хөтөлбөрийг танилцуулах сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 
Сургалтанд сургалтын менежерүүдээс гадна дүүргүүдийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм. Бага ангийн сурагчдад эрчим хүчийг зохистой хэрэглэх талаар хичээл зааж байгаа нь оновчтой алхам юм, насанд хүрэгчид бид хүүхдүүдийнхээ үгийг сонсож амьдралдаа хэрэгжүүлэх нь илүү байдаг. Иймд энэхүү нэгж хичээлийн хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлэх, сурагчдад заах талаар багш нартаа дэмжлэг үзүүлэх, мөн эцэг, эхчүүдэд ч ойлгуулах талаар ажиллах хэрэгтэйг онцолсон юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн менежерүүдэд  зориулсан сургалт боллоо.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн менежерүүдэд  зориулсан сургалт боллоо.