Энэ сарын 13-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газраас "Эрчим хүч-зохистой хэрэглээ” сургалтад хамрагдсан багш нарт батламж олголоо.
Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд "Эрчим хүч-зохистой хэрэглээ”хичээлийн хөтөлбөр боловсруулах, уг хичээлийг заах сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм.
Энэхүү сургалтад 11 сургуулийн нийт 33 багш хамрагдаж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг болон олон улсад бага насны хүүхдүүдэд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр заах хичээлийн агуулга, сэдэлжүүлэх үйл ажиллагааны сургалтад сууж, 1-5 ангийн сурагчдад заах "Эрчим хүч-зохистой хэрэглээ” сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг хамтран гүйцэтгэсэн. Батламж авсан сургагч багш нар сургалтаар олж авсан мэдлэг, "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хөтөлбөрийг талаар сургуулийнхаа бага ангийн багш нарт сургалт зохион байгуулж, "Эрчим хүч-зохистой хэрэглээ” хичээлийг заах багш нарыг бэлтгэх юм байна.