Хууль, эрх зүй

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 274 дүгээр тогтоол

2020 оны 04 сарын 23

Cinque Terre

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 274

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 онд багтаан баталж, хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллахыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүүд даалгасугай.

3.Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байхыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд үүрэг болгосугай. 

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Ч.САЙХАНБИЛЭГ 

Эрчим хүчний сайд                                                      Д.ЗОРИГТ

Тогтоол татах

Засгийн газрын 2017 оны 274 дүгээр
тогтоолын хавсралт

Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр

/2018-2022/

Тогтоолын хавсралт татах