Зөвлөмж

Компанийн эрчим хүчний бодлого ба менежментийн стратеги, бодлогыг хэрхэн дэвшүүлэн гаргаж тавих вэ?

2020 оны 12 сарын 16

Хариулт: Байгууллагынхаа ажилтнуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгосон менежментийн хүсэл сонирхлоор компанийн стратегийн нэг хэсэг болсон эрчим хүчний менежмент үр ашигтай байж чадна. Хэрвээ хөгжиж дэвшихийг хүсч байвал эрчим хүчний менежментэд туслалцаа хэрэгтэй. Байгууллагын онцлогоос шалтгаалан эрчим хүчний менежментийн стратеги өөр өөр байдаг хэдий ч нилээд хэдэн ижил зүйлүүдтэй байдаг. Тухайлбал, Эрчим хүч нь менежментийн асууудал гэдгийг хүлээн зөвшөөрөх; Ахлах менежрүүдийн дэмжлэг авах; Эрчим хүч хэрэглэж байгаа болон хэмнэж болох газрыг анхны эрчим хүчний аудитоор тогтоох; Эрчим хүчний хэрэглээний хяналт шалгалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшинтэй холбоотой; Эрчим хүч хэмнэх төслийн хөтөлбөрийг зохион байгуулах г.м. Компанийн стратегийг боловсруулахад Бодлого, Бүтэц, Нөөц гэсэн нилээд хэдэн хүчин зүйл чухал байдаг. Ажиллаж буй бүх хүмүүст ойлгуулсан, дээд удирдлагаас бүрэн дэмжлэг хүлээсэн эрчим хүчний тодорхой бодлого байх ёстой. Бодлогыг товч сонирхолтой бичсэн байх хэрэгтэй. Энэ бодлогын зарим хэсэг гадагшаа чиглэсэн, бусад хэсэг нь зөвхөн байгууллагын дотор хэрэглэж болох нууц мэдээллийг агуулсан байж болно. Зорилго нь тодорхой байж, байгууллагын шат бүрт дэмжигдэж байх нь бодлогын чухал хэсэг юм. Бодлого нь зорилгынхоо ард явж, хэрэгжүүлэхэд шаардлагатай зорилго, хугацаа, нөөц, хүмүүсийг тодорхойлсон төлөвлөгөөтэй байх ёстой. Бодлогын зорилтуудыг тайлбарлаж, хэрхэн хэрэгжүүлэх талаар тайлбарлаж стратеги нь энэ бодлогыг дэмжих хэрэгтэй. Тусгай зорилт тавьж хугацааг нь өгч, хариуцаж буй хүмүүсийг нь тодруулсан байвал илүү хэрэгтэй байдаг. Тухайн бодлого амжилттай байх таван гол шинж байдаг. Үүнд: 1) Хөдөлгөөн (Эрчим хүч байгал орчинд хийх шинэ өөрчлөлтийн хэмжээ); 2) Хүсэл сонирхол (Дээд удирдлагаас бодлогыг тоймлож байх хувийн илгээлт); 3) Боломж (Бодлогоор байгууллагийн аль нэг хэсэгт өгсөн зөвлөгөө); 4) Хэрэгжүүлэлт (Бодлогын зориулалтууд нь хэрхэн нийцэж байх талаарх журам); 5) Тойм (Байгууллага зорилтоо хэрхэн биелүүлж чадсанаа мэдэж болох) г.м. Ихэнх байгууллагууд доорх зэрэглэлийн нэгэнд нь багтана: А.) Одоогийн байгаа бичигдсэн эрчим хүчний менежментийн бодлого түүний хэрэглээ; В) Эрчим хүчний менежментийн бодлого нь зардлаа хэмнэх бодлогын нэгэн хэсэгт багтсан; С) Ямарч бодлого байхгүй.г.м. Хэрвээ тухайн байгууллага А, эсвэл В зэрэглэлд байгаа бол доорх үзүүлэлтээр одоогийн байгаа бодлогыг тоймлож болно.

• Бодлого яаж хэрэгжиж байгаа вэ? Байгууллагын ажилтнуудын дунд байгууллагын бус ажилтнуудын дунд, эсвэл аль аль нь?

• Зорилго тодорхой юу?

• Компанийн бодлого нь нэгэн бүхэл болж байна уу? Аль эсвэл хэсэг байна уу?

• Хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа юу?

• Тоймлох механизм байгаа юу?(Жич жилд нэг удаа)?

• Биелэлтийг хэмжиж үйл явцыг хянаж байгаа юу?

• Бодлогыг хэрэгжүүлэхэд хэн идэвхтэй оролцож байгаа вэ?

• Яаж сайжруулж болох вэ?

• Байгууллагын дотор бодлогыг хэрхэн дэмжиж болох вэ? Хэрвээ тухайн байгууллага С категорит (Ямарч бодлого байхгүй) багтаж байгаа бол бодлогыг болвсруулах хэрэгтэй. Бодлого байхгүй байгаа тохиолдолд менежмент, ажилтнуудын зүгээс сонирхол байх болно. Байгууллага бүр өөрийн онцлогтой байдаг учраас эрчим хүчний бодлогыг боловсруулах нэг л арга зам бий гэдгийг ойлгох чухал юм. Бодлого нь мөрийн хөтөлбөр, менежментйин системийн дэмжлэг авч хэвлэгдсэн нилээд хэдэн бүлэгтэй байх ёстой. Дараагийн хуудсанд өгсөн тойм нь анхны төслийг боловсруулахад тусална. Дараагийн хуудсуудад өгсөн эхний гурван зүйл нь эрчим хүчний менежментийн бодлогын төслийн жишээ юм.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.