Бид эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтээр хаа хүрэх вэ гэдэг стратегийг хэрхэн, ямар үндэслэл дээр боловсруулах ёстой вэ?
2020 оны 12 сарын 16
Хариулт: Бид яаж тэнд хүрэх вэ? гэдэг стратеги нь зорилгоо бодит амьдралд яаж хэрэгжүүлэхийг тодорхойлно. Үүнд хэнийг оролцуулах вэ? Бага оврын үйлдвэрт энэ нь ойлгомжтой юм. Гэсэн хэдий ч эрчим хүчний зарцуулалтанд нөлөөлж чадахуйц хүмүүс, хэмнэлтэнд хувьнэмрээ хэн оруулж чадахыг тодорхойлох хэрэгтэй. Зарим үйлдвэрийн газрын ажиллах хүчний 20% (“үндсэн” ажилчид) нь эрчим хүчний хэрэглээний 80%-ийг хянаж, үлдсэн 80% нь эрчим хүчний зарцуулалтын зөвхөн 20%-ийг хянаж байдаг. Тийм болохоор эрчим хүчний зарцуулалтанд хамааралтай байгаа ихэнхийн хувьд нөлөөлөл үзүүлэх ёстой. Хэрвээ эрчим хүчний зарцуулалтыг бууруулах зорилгоор “үндсэн” ажилтнуудаа тодорхойлсон бол, кампанит ажил эхлэх өдрөөс эхлэн үйл ажиллагааны амжилтаа тэмдэглэж, хэмжих нь чухал юм. Үүнд:
- Боловсруулалтын үе: Судалгаа, кампанит ажлаа тодорхойлох, материалаа боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулах, сургалт, уралдаан зохион байгуулах;
- Кампанит ажлыг эхлүүлэх үйл ажиллагаа: Кампанит ажил, хэмжилт эхэлснийг хүмүүс мэдэж байх ёстой. Тусгай ёслолын үйл ажиллагаагаар тэмдэглэх;
- Чиглүүлэх үе: Үйл ажиллагаа эхэлсэн өдрийг дагах бөгөөд энэ нь эрчим хүч хэмнэх хугацаа юм. Чиглүүлэх үе нь 4 сараас 2 жилийн хугацаанд үргэлжилэх бөгөөд энэ хугацааны үйл явцыг анхааралтай ажиглаж, тасралтгүй хэмжих ёстой.
- Эрчимтэй үе: “Албан ёсны” кампанит ажиллагаа дууссаны дараа биелэгдсэн зүйлээ тооцоолон засварлах хэмжилт судалгаагаар баталгаажуулах нь чухал. Одоогийн байгаа менежментын системд “эрчим хүчний зарцуулалтын мэдээлэл, илгээлтийг” оруулж боловсруулвал илүү амжилттай болно. Төлөвлөлтийн үед оролцох ёстой хүмүүсийн тоо, аль эсвэл тэдэнд мэдээлэх, хэд хэдэн хэлтсүүдэд мэдээлэл өгч, сургалт, засвар үйлчилгээ явуулах нь чухал.
Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.