Зөвлөмж

Барилга, байгууламжинд хэрэглэж байгаа эрчим хүчийг үр ашигтай зарцуулах үүднээс барилгын эрчим удирдлагын систем (БЭХУС) хүчний менежментийг сайжруулах, дулаалгын материалыг зөв сонгох нь манай нөхцөлд илүү ач холбогдолтой байна уу?

2020 оны 12 сарын 16

Хариулт: Барилгын эрчим хүчний удирдлагын систем нь PC компьютор дээр үндэслэн хийгдэх нэгдмэл төвлөрсөн хяналтын системүүд юм. Эдгээр нь бие даасан олон тооны тохируулгыг шаардсан иж бүрдмэл, том барилгын үед эдийн засгийн хэмнэлт болдог. БЭХУС-ийг хэрэглэснээр хяналтын системд өргөн боломжтой болж, эзэмшигчийн болон худалдааны зарим нөхцөл буюу хөргөсөн, эсвэл шахагдсан агаар зэрэг нөхцлүүдийн хяналтыг хүлээн авдаг ба дулааныг нэгтгэж чадна. Түүнчлэн энэ систем нь барилгын бусад үйл ажиллагаа болох аюулгүй байдал, галын түгшүүр, цахилгаан шатны хяналт зэргийг нэгтгэж байгаа юм. БЭХУС нь автоматаар хэмжигч багажаас өгөгдлийг цуглуулж, цуглуулсан мэдээллийн үндсэн дээр хянан шалгах, зорилт тавих зэрэг арга хэмжээг авдаг. Сүүлийн жилүүдэд барилгын дулааны менежментийн системийн үнэ ихээхэн буурч байгаа бөгөөд үүний үр дүн нь барилгын дулааныг үр ашигтай ашиглах арга ажиллагаа нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Барилгын дулаалгад үндсэн хөрөнгө оруулалт ихээхэн шаардагддах бөгөөд сайн дулаалга барилгын анхны дизайнтай нь нягт уялдуулан хийгдсэн байдаг. Дизайнер болон архитектор тухайн барилга нь 40 жил буюу түүнээс олон жил ашиглагдах бол энэ хугацаанд ялангуяа түүнийг тогтмол температуртай дулаан байлгахын тулд маш өндөр үнээр гаргаж авсан дулааныг барьж байх шаардлагатай гэдгийг мартаж болохгүй. Хэдийгээр барьсан барилгад гарах аливаа эвдэрлийг тэр дор нь засварлах баталгаатай сайн засвар хийгдэж болох ч гэсэн, баригдсаны дараа барилгын дулаалгыг дахин сэргээж, сайжруулах боломж тэр болгон элбэг байдаггүй. Мөн барилгын системд хаалга, дээвэрт хавтанг нэмж дулаалдаг. Гэхдээ гадна талын дулаалгын материалыг бэхлэн тогтоох ба тэдгээрийн өнгөлгөөний үнэ нь нийт дулаалгын үнийг нэмэгдүүлж байдаг. Шинэ маягийн бэлэн хийцийн тусгаарлагч нь барилгын сайн дизайнтай тусгаарлагчаас хавьгүй их үнэтэй, тиймээс архитектурын давуу чанар бүхий барилгын тусгаарлага, дулаалгын материал бол хөөсөн, хямд тусгаарлагч хэрэглэх явдал чухал байна. Стандарт нягтруулгатай давхар шиллэгээтэй хэсгүүд нь дан шиллэгээтэй хэсгээр нэвтрүүлэх дулааны 50 орчим хувийг нэвтрүүлдэг ба ердийн нэг загварын давхар шиллэгээний дулаалгатай харьцуулахад 75 хувийг нэвтрүүлдэг байна. Тусгай бодисоор өнгөлсөн шил давхарлаж хийсэн дулаалга нь дулааны алдагдлыг ижил төрлийн дан шилээр хийсэнгээсээ 30 хувиар багасгаж чаддаг. Гурван давхар шилээр хийхэд үр дүн нь улам сайжирна. Хаалга цонхны хүрээгээр салхи сийгэхгүй байлгах арга хэмжээг зохих ёсоор авбал өвлийн туршид даарч тух алдахгүй байх хамгийн хямд арга юм. Барилгад тээврийн хэрэгсэл, овор ихтэй ачаа оруулах шаардлага гарвал гадны хүйтэн агаар оруулахгүйн тулд тусгай хаалт, салхи сийгдэггүй материалаар хийгдсэн унжлага зэргийг ашиглаж болно. Хэрэв хаалгыг нилээд удаан онгорхой байлгах шаардлага гарвал гаднаас орох хүйтэн агаарыг хаах, нэвт харагдах туузан материалаар хийсэн унждаг хөшиг ашиглаж болно. Салхи нэвтрэхээс хамгаалж давхар хаалга хийх ба хаалгуудыг хурдан онгойлгож хаах автомат тавьж дулаалгын асуудлыг шийдэж болно.

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.