Зөвлөмж

Ямар материал илүү их дулааны эрчим хүч хуримтлуулах боломжтойг хэрхэн мэдэх вэ?

2020 оны 12 сарын 16

Хариулт: Дулааны эрчим хүч хуримтлуулах гол үндсэн арга нь дулаан багтаамж өндөр,масс ихтэй биед дулааныг шингээж тодорхой хугацааны дараа эргүүлэн ашиглах юм. Өнөөдөрхамгийн өргөн хэрэглэгддэг нөөцлүүр(хуримтлуур)-үүд нь хайрга, тоосго, мөн ус юм. Ус болхамгийн өндөр дулаан багтаамжтай, гэхдээ буцалснаар тэлэлт үүсдэг тул буцлах температураасбага түвшинд халааж, нөөцлөх боломж байдаг. Гэхдээ энэ нь нэлээд овор ихтэй нөөцлүүр байхшаардлагатай болдог. Сүүлийн үед халаалтын системд шөнө дулаан хадгалагч буюу хямдтарифтай үед дулааныг нөөцлөөд өндөр тарифтай өдрийн цагуудад хаягдсан, хуримтлуулсандулаанаа эргүүлж ашиглах систем түгээмэл нэвтэрч байна. Энэ нөхцөлд тусгай зориулалтынтоосгыг ашигладаг бөгөөд энэ дулааны масс буюу дулаан багтаамж өндөр, жин ихтэй байдаг.Нөөцлөх боломжтой дулааны хэмжээг дараах байдлаар тодорхойлно. Qstorage=m∙c∙Δt, кВт

 Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.