Зөвлөмж

Улайсах, эрчим хүчний хэмнэлттэй ба гэрэлтэх диодын төрлийн лампны харьцуулсан хэмнэлтийн тооцоог яаж хийдэг юм бэ?

2020 оны 12 сарын 16

Хариулт: Орчин үед улайсах чийдэнтэй харьцуулахад эдийн засгийн нэлээд хэмнэлттэй хий-цахилалтын (толин тусгалтай өндөр даралтын натрийн, хоолой бүхий натрын нуман, нам даралтын люминесцент, өдрийг гэрлийн ламп), мөнгөн усны нумт чийдэн (мөнгөн-усны нуман, вольфрамын нуман, металлтай мөнгөн-усан нуман ламп), галегон чийдэн (металл-галоген толин, галоген маягийн кварцын ламп), гэрлэн диод (ксенноновын бөмбөлгөн ламп), LED гэрлийг өргөн ашиглах болжээ. Улайсах чийдэнгийн АҮК нь 6 %, хий-цахилах чийдэнгийн АҮК нь 17% болно. Улайсах чийдэнг өдрийн гэрэлд, эсвэл мөнгөн усны чийдэн (ДРЛ) –ээр болон гэрлэн диодоор солиход ажлын байрны гэрэлтүүлгийг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна эрчим хүчний бодит хэмнэлт гаргаж, ажилчдийн хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулна. ЛБ төрлийн хий-цахилалтын чийдэн нь хэмнэлттэйгээс гадна гэрэлтүүлгийн зорилгоор янз бүрийн газарт өргөн зориулалтаар хэрэглэж болно. Янз бүрийн маркын өдрийн гэрлийн чадал ба гэрлийн урсгалын хэмжээг хүснэгтэд үзүүлэв. 

Эрчим хүчний хэмнэлттэйба гэрлэн диод LED (Feron,Camelion, Jazzway, Gauss, Navigator)чийдэн гэдэг ойлголт ньхийц бүтэц, ашиглах чиглэлнь өөр өөр байдаг, электронхийцийн асааж-тохируулаххэрэгсэлтэй, энгийн стандартпатронд хэрэглэх бөгөөд Е27,Е14 (MES, SES) гэж ангилна.Тусгай зориулалтын гэрэлтүүрнь корпус бүхий U, G, G148GU гэж ангилахаас гаднапатрон бүхий тааз, ханынзориулалтаар 10 мм (G9)-ийн, галоген гэрэлтүүрийнзориулалттай 5,3 мм (G5)-ийн, хий-цахилалтын хоолойбүхий талбай ихтэй танхим,заалны зориулалттай 13 мм(G13)-ийн гэж хувааж үздэг.Эрчим хүчний хэмнэлттэйба гэрлэн диодны гэрэлтүүлгийн хэрэгсэл (Veratin, Panasonic, Philips, Оптоган)-ийг дараахүзүүлэлтээр харьцуулан сонголт хийдэг.

Мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.