Сургалт

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР ТАНАА

2020 оны 12 сарын 15

 

Хууль тогтоомж, шударга ёсыг дээдэлсэн Эрчим хүчний аудитор нь ёс зүйтэй байж, эрчим хүчийг хэмнэх үндэслэлтэй, үнэн зөв, мэргэжлийн зөвлөмж гаргах бөгөөд үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгална.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэгч Та хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд дараах үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

  1. Өөрийн мэргэжлийн ур чадвар, туршлагыг бүрэн дайчилж, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн хараат бус зөвлөх үйлчилгээг үйлчлүүлэгчид мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх;
  2. Эрчим хүч хэмнэлт, үр ашиг болон түүний ач холбогдлыг үйлчлүүлэгчид ухуулан таниулж, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг түүчээлэн ажиллах;
  3. Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх дэвшилтэт техник, технологи, шинэ арга барилаас суралцаж, өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байх;
  4. Үйлчлүүлэгчийн эрчим хүчний хэрэглээний бодит мэдээлэл, нөхцөл байдалд тулгуурлан дүн шинжилгээ, үр ашгийн тооцоо хийж, эрчим хүч хэмнэх үр ашигтай, техникийн үндэслэлтэй зөвлөмж боловсруулах;
  5. Эрчим хүчний аудитор нь үйлчлүүлэгчид гаргаж өгсөн зөвлөмжийн үнэн зөвийг өөрийн баталгаат гарын үсэг, тэмдгээр баталгаажуулж, зөвлөмжөөс үүдэн гарах үр дагаварт Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, үйлчлүүлэгч, хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээх мэргэжлийн ёс зүйтэй байх;
  6. Үйлчлүүлэгчийн эрчим хүч хэмнэлтийн менежер эсхүл эрчим хүчний хэмнэлт, үр ашиг хариуцсан ажилтантай хамтран ажиллах бөгөөд гаргаж өгсөн зөвлөмжийн дагуу эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлэх үед мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх байдлаар эргэх холбоотой ажиллах;
  7. Аудитын явцад танилцсан, цуглуулсан бүх баримт бичиг, байгууллагын дотоод мэдээллийг зөвхөн өөрийн хариуцаж буй эрчим хүчний аудитын үйл ажиллагаанд ашиглаж, үйлчлүүлэгчийн бизнесийн болон бусад нууцыг задруулахгүй байх;

 

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ГАЗАР

2018 он

Сургалтын гол зорилго нь байгууллагын эрчим  хүчний асуудал хариуцсан ажилтан инженер, менежерүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ гарцыг дээшлүүлж, эрчим хүчний менежментийн тогтолцооны талаар мэдлэг мэдээллийг олгож, эрчим хүчний нөөцийн дээд зэргийн үр ашигтай хэрэглээг хангах ур чадварыг эзэмшүүлэх явдал юм.