Хууль, эрх зүй

Хууль, эрх зүй

2018 оны 03 сарын 22

legalinfo.mn-ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ.pdf

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2.1.Эрчим хүчний тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

Энэ хэсгийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.4.Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

.5.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг;

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж

2.1. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “эрчим хүч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.1-д заасныг;

3.1.2.“эрчим хүч хэмнэлт” гэж эрчим хүч хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эхний болон дараах эрчим хүчний хэрэглээнд хэмжилт буюу тооцоогоор гарсан зөрүүг;

3.1.3.“эрчим хүчний үр ашиг” гэж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд ашигтай хэрэглэсэн эрчим хүчийг нийт зарцуулсан эрчим хүчинд харьцуулсан харьцааг;

3.1.4.“эрчим хүчний аудит” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ хийж үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүч хэмнэх зөвлөмж өгөх хараат бус үйл ажиллагааг;

3.1.5.“эрчим хүчний аудитын байгууллага” гэж энэ хуулийн 3.1.4-т заасан эрчим хүчний аудитын үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;

3.1.6.“эрчим хүчний аудитор” гэж эрчим хүчний аудитын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэнийг;

3.1.7.“эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага” гэж үүрэг хүлээсэн хэрэглэгч болон хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажил гүйцэтгэх, үйлчилгээг үзүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;

3.1.8.“үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

3.1.9.“эрчим хүч хэмнэлтийн менежер” гэж энэ хуулийн 3.1.8-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллах эрх бүхий ажилтныг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

4.1.Улсын Их Хурал эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлогыг тодорхойлно.

5 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

5.1.Засгийн газар эрчим хүч хэмнэлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;

5.1.2.эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр батлах;

5.1.3.энэ хуулийн 9.1.9-т заасан журам батлах.

6 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1.Төрийн захиргааны төв байгууллага эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

6.1.2.эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай зарцуулах чиглэлээр бараа бүтээгдэхүүн, материал, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон эрчим хүч хэрэглэх машин, тоног төхөөрөмж, барилга байгууламж, ажил, үйлчилгээнд мөрдөх норм батлах, стандарт батлуулах;

6.1.3.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх.

7 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангана.

7.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн талаар орон нутгийн бодлогыг тодорхойлж холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

7.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүч хэмнэлтийн талаар хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх.

8 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл

8.1.Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.

8.2.Эрчим хүчний зохицуулах хорооны бүтцэд эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тусгайлсан нэгж байна.

9 дүгээр зүйл. Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрх

9.1.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

9.1.2.эрчим хүч хэмнэлтийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах;

9.1.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчээс эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн талаар хийсэн ажлын жилийн тайлан, гүйцэтгэлийг гаргуулж авах;

9.1.4.үүрэг хүлээсэн хэрэглэгчийг бүртгэх;

9.1.5.эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох;

9.1.6.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох;

9.1.7.эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглээний талаарх мэдээллийн систем бүрдүүлэх, энэ талаар нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.8.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.9.дараах журмыг боловсруулах ажлыг зохион байгуулах:

9.1.9.а.энэ хуулийн 13.3, 13.4-т заасан үйл ажиллагаатай холбогдсон эрчим хүчний аудит хийх журам;

9.1.9.б.эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэхтэй холбоотой журам;

9.1.9.в.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгохтой холбоотой журам;

9.1.9.г.эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журам;

9.1.9.д.үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөө, боловсруулах аргачлал, тайлагнах журам;

9.1.9.е.эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам;

9.1.9.ж.холбогдох бусад дүрэм, журам.

9.1.10.эрчим хүчний хэмнэлтийн бодлого, энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүр Засгийн газарт тайлагнах;

9.1.11.эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээтэй холбогдон гарсан аливаа маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх.

9.2.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл нь энэ хуулийн 9.1.7, 9.1.8-д заасан бүрэн эрхийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

10 дугаар зүйл. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг

10.1.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах эрхтэй:

10.1.1.эрчим хүчний аудитын байгууллагыг сонгох;

10.1.2.эрчим хүчний аудитын зөвлөмж, дүгнэлтийн талаар үндэслэлтэй тайлбар өгөхийг шаардах;

10.1.3.энэ хуулийн 13.4.2-т заасан зөвлөмжийг сонгон хэрэгжүүлэх;

10.1.4.эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал эдлэх.

10.2.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах үүрэгтэй:

10.2.1.эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх;

10.2.2.эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх;

10.2.3.өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

10.2.4.эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх;

10.2.5.эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилох, чөлөөлөх, энэ тухай Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх;

10.2.6.эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гомдлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.

11 дүгээр зүйл. Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын бүрэн эрх

11.1.Иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах эрх, үүрэгтэй:

11.1.1.эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас зөвлөгөө авах;

11.1.2.сайн дурын үндсэн дээр эрчим хүчний хэрэглээнд аудит хийлгэх.

12 дугаар зүйл. Урамшуулал

12.1.Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшууллыг энэ хуулийн 9.1.9.е, Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11-д заасан журмаар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

13 дугаар зүйл. Эрчим хүчний аудитын байгууллага,эрчим хүчний аудитор

13.1.Эрчим хүчний аудитын байгууллага магадлан итгэмжлэлийн үндсэн дээр эрчим хүчний аудитын үйл ажиллагаа явуулна.

13.2.Эрчим хүчний аудитын үйл ажиллагааг энэ хуулийн 9.1.9.а-д заасан журмаар зохицуулна.

13.3.Эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний аудитор дараах эрхтэй:

13.3.1.эрчим хүчний аудитын үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай тайлбар, материалыг үүрэг хүлээсэн хэрэглэгчээс гаргуулж авах;

13.3.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр эрчим хүчний хэрэглээнд аудит хийх, дүгнэлт гаргах.

13.4.Эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний аудитор дараах үүрэгтэй:

13.4.1.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээ, үр ашгийг тооцох, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

13.4.2.үүрэг хүлээсэн хэрэглэгчид эдийн засгийн үр ашигтай, техникийн үндэслэлтэй зөвлөмжийг гаргаж өгөх;

13.4.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хүсэлтээр зөвлөмж, дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлах.

14 дүгээр зүйл. Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага

14.1.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь магадлан итгэмжлэлийн үндсэн дээр эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг явуулна.

14.2.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь үүрэг хүлээсэн хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

14.3.Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь үр ашгийн үйлчилгээ үзүүлэхдээ хөрөнгө оруулалт хийж болох ба эрсдэлийг хариуцна.

15 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн менежер

15.1.Эрчим хүч хэмнэлтийн менежер нь эрхээ баталгаажуулж гэрчилгээ авсан байна.

15.2.Эрчим хүч хэмнэлтийн менежер дараах эрх, үүрэгтэй:

15.2.1.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс тодорхойлсон үйл ажиллагааны чиглэлийг мөрдөж ажиллах;

15.2.2.эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчийн төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах;

15.2.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;

15.2.4.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд жил бүр ажлаа тайлагнах;

15.2.5.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа мэргэшүүлэх сургалтад хамрагдах.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

16 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

16.3.Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний хуулиар өөрчлөн найруулсан/

17 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

17.1.Энэ хуулийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД

 

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1. Энэ хуулийн зорилт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2.1.Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль тогтоомж нь Эрчим хүчний тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3.1.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан үйлдвэрлэж, нийлүүлж байгаа хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.

3.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч өөрийн хэрэгцээг хангах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр” гэж нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг;

4.1.2.“биомасс” гэж ургамал, органик хаягдлыг;

4.1.3.“сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр” гэж энэ хуулийн 4.1.1-д дурдсан эх үүсвэрийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг;

4.1.4.“сэргээгдэх эрчим хүч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан байгууламжийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;

4.1.5.“сэргээгдэх эрчим хүчний бие даасан үүсгүүр” /цаашид ”бие даасан үүсгүүр” гэх/ гэж эрчим хүчний дамжуулах сүлжээнд холбогдоогүй дан болон хосолсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг;

4.1.6.“үйлдвэрлэгч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 13.1-д заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг;

4.1.7.“дамжуулагч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 14.1-д заасан цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг;

4.1.8.“хэрэглэгч” гэж Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-д заасан иргэн, хуулийн этгээдийг.

4.1.9.“дэмжих тариф” гэж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор эрчим хүчний үнэд шингээсэн тарифыг.

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

5 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний талаархи төрийн байгууллагын чиг үүрэг

5.1.Улсын Их Хурал сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, улсын төсвийн хөрөнгөөр баригдсан бие даасан үүсгүүрийг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

5.2.Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, бие даасан үүсгүүрээр хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангах сумдын жагсаалтыг батлана.

5.3.Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.3.1.сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;

5.3.2.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг боловсруулах;

5.3.3./Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.3.4.сэргээгдэх эрчим хүчний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах.

5.3.5.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх болон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах дүрэм, журмыг боловсруулж, батлах;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.3.6.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа хийх;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.3.7.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар, үйлчилгээний норм, дүрэм, стандартыг боловсруулж, зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих.

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.4./Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.5.1.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах;

5.5.2.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр байршуулах зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх;

5.5.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сэргээгдэх эрчим хүч ашиглахын ач холбогдлыг сурталчлах;

5.5.4.орон нутгийн өмчийн бие даасан үүсгүүрийг иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэх.

/Энэ хэсгийн дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

5.6.Эрчим хүчний зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.6.1.дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийн тооцоог хянаж, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу тарифыг батлах;

5.6.2.дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн дамжуулагчтай байгуулах гэрээний загварыг батлах, уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.

5.6.3.хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифын хэмжээг тогтоох;

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.6.4.цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацаа дууссаны дараа үнэ, тарифыг тухай бүр тогтоох.

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

6 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих

6.1.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авна.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байж болно.

7 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

7.1.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 13.1-д заасан цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авна.

7.2.Дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгч дараахь эрх, үүрэгтэй:

7.2.1.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт хамгийн ойр орших дамжуулах сүлжээний холбох цэгт цахилгаан эрчим хүч нийлүүлэх;

7.2.2.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс дамжуулах сүлжээний холбох цэг хүртэлх цахилгаан дамжуулах зардлыг хариуцах;

7.2.3.диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тавьсан шаардлагыг биелүүлэх.

7.3.Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч дараахь эрх, үүрэгтэй:

7.3.1.үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд баталгаат тоолуураар нийлүүлэх;

7.3.2.тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчдэд худалдсан цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг Засгийн газраас нөхөн авах. 

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.Энэ хуулийн 11.2 дахь хэсэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэгчид хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5.Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нь эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.

7.6.Бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч нь эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байж болно.

8 дугаар зүйл.Дамжуулагчийн үүрэг

8.1.Дамжуулагч дараахь үүрэгтэй:

8.1.1.үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу батлагдсан тарифаар худалдан авах;

8.1.2.үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг эрчим хүчний дамжуулах сүлжээний хуваарилах байгууламжид техникийн шаардлагын дагуу холбох, өргөтгөл хийх, түүний зардлыг хариуцах.

9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авах

9.1.Сонирхогч хуулийн этгээд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих, буюу үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргана.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан хүсэлтэд Эрчим хүчний тухай хуулийн 21.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг хавсаргана:

9.2.1.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг байршуулах зориулалтаар олгосон газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтыг 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.2.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрт ашиглагдаж хугацаа нь дууссан зай хураагуурыг дахин боловсруулах, устгах төлөвлөгөө;

9.2.3.усны эрчмийг ашиглах барилга байгууламж барих бол газрын хөрс, ургамал, геологи, гидрогеологийн нөхцөл, газар зүйн байрлал, газрын гадаргуу, уур амьсгал, агаарын даралт, салхины горим болон ус зүйн судалгааны материал;

9.2.4.сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж нь олон улсын болон үндэсний стандартыг хангаж байгаа тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт.

9.3.Тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбогдсон харилцааг Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу зохицуулна.

10 дугаар зүйл.Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ

10.1.Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай үйлдвэрлэгч, дамжуулагчийн хоорондын гэрээг Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан загварын дагуу байгуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан гэрээнд үйлдвэрлэн нийлүүлэх цахилгааны чадал, чанарын үзүүлэлт, хэмжээ, тариф, хугацаа, цахилгааны тоолуур, хэмжих хэрэгслийн байршил, түүний төрөл, загвар, нарийвчлал, итгэлцүүрийн хэмжээ, дугаар, цахилгааны төлбөр, тооцооны нөхцөл, гэрээг цуцлах үндэслэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана.

10.3.Гэрээний хугацааг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНЭ, ТАРИФ

11 дүгээр зүйл.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тариф

11.1.Дамжуулах сүлжээнд холбогдсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо дараахь хязгаарын хүрээнд тогтооно:

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.1.салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар;

11.1.2.5000 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.06 ам.доллар;

11.1.3.нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.15-0.18 ам.доллар.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.3.Бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл дараахь хязгаарын хүрээнд тогтооно:

11.3.1.салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.10-0.15 ам.доллар;

11.3.2.500 кВт хүртэл хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.10 ам.доллар;

11.3.3.501-2000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.05-0.06 ам.доллар;

11.3.4.2001-5000 кВт хүчин чадалтай усан цахилгаан станцын үйлдвэрлэж нийлүүлэх 1кВтц цахилгаан эрчим хүчийг 0.045-0.05 ам.доллар;

11.3.5.нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВтц цахилгаан эрчим хүчийг 0.2-0.3 ам.доллар.

11.4.Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь бие даасан үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх эрчим хүчний үнэ, тарифыг тогтоохдоо дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.4.1.тухайн бүс нутгийн газар зүйн байрлал, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал;

11.4.2.үнэ, тариф нь хэрэглэгчдийн худалдан авах чадавхид нийцсэн байх.

11.5.Газрын гүний дулааны эрчим, биомасс болон энэ хуулийн 11.1, 11.3-т зааснаас бусад сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийг уг үнэ, тарифын нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзан эрчим хүчний зохицуулах газар тогтооно.

11.6.Эрчим хүчний системд холбогдох болон горим тохируулагч усан цахилгаан станцын үнэ, тарифыг бодит өртөг, техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

11.7.Энэ хуулийн 11.1, 11.3-т заасан үнэ, тарифын хязгаарыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

12 дугаар зүйл.Үнэ, тарифын үйлчлэх хугацаа

12.1.Сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САН

13 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний сан

13.1.Сэргээгдэх эрчим хүчний сан байгуулах, уг сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль2-иар зохицуулна.

/Дээрх Тавдугаар бүлгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

14 дүгээр зүйл.Маргаан шийдвэрлэх

14.1.Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Эрчим хүчний тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

15 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

15.1.Энэ хуулийн 7.3.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ