Мэдээ, мэдээлэл

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН МЕНЕЖЕРҮҮД ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2023 оны 11 сарын 03

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг байгууллагын болон өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-үүдийг бэлтгэх 20 дахь удаагийн сургалтыг ЭХЗХ-оос Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа.

            Энэ удаагийн сургалтад үүрэг хүлээсэн хэрэглэгчийн 24 байгууллагын 28 ажилтан, сайн дурын 2 хүн хамрагдсан.  

          Суралцагчид Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу нийт 50 цагийн хичээлийг танхимаар суралцаж, дадлага ажлыг батлагдсан удирдамжийн хүрээнд байгууллага дээрээ гүйцэтгэж, 1-р шатны “Мэдлэг шалгах тест”-ийг 93,9%, 2-р шатны буюу дадлага ажлын тайлан хамгаалах шалгалтыг 84.7%-ийн дундаж үнэлгээтэй өгсөн байна.

        Засгийн газраас баталсан журмын дагуу эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх, гэрчилгээ авах шалгуурыг хангасан 31 менежерт Эрчим хүчний зохицуулах хорооноос гэрчилгээг албан ёсоор гардууллаа.